Байден Африкийн холбоог “Их 20” бүлэгт нэгдэхийг урив

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 16

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Африкийн холбоог “Их 20” бүлэгт нэгдэхийг албан ёсоор урьжээ.

Тэрбээр АНУ, Африкийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо тус холбоог “Их 20” бүлэгт байнгын гишүүний хувиар элсэхийг уриалж, үүнд АНУ дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Байден ирэх гурван жилд АНУ Африкт нийт 55 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ гэж мэдэгджээ.

Хятадын “Global Times” хэвлэлд, АНУ-ын Африк дахь гол ашиг сонирхол нь Африкийн улс орнуудад эдийн засгийн хүндрэлийг даван туулахад нь туслах бус Хятадын эдийн засгийн өсөлтийн тогтоон барихад чиглэсэн гэж бичиж байв.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Вашингтон Орос, Хятадын Африк дахь үйл ажиллагаанд зовниж буйгаа илэрхийлж, тус тив дэх нөхцөл байдлыг тогтворгүй болгоно гэж сэрэмжлүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.81) 2022 оны 12 сарын 18

Bitgii huts huuren tolgoit Yank bas l uimuulj yavna Afrikiin ornuud bitgii negdeesei

2  |  0
Top