АНУ Нигерийн нийслэл Ниамей хот дахь цэргийн баазаасаа цэргээ гаргаж дууссан тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ.
АНУ нь есдүгээр сарын 15-аас өмнө Нигерийн хойд Агадес хотоос мөн цэргээ гаргах ёстой. Одоогоор АНУ-ын 766 цэрэг тус улсаас гараад байна.
Нигерт цэргийн эргэлт гарсны дараа тус улс АНУ-тай цэргийн салбарын хамтын ажиллагаагаа зогсоогоод байгаа билээ. Нигер, АНУ хоёр улс есдүгээр сарын 15-аас өмнө Америкийн цэргүүдийг тус улсаас гаргах тохиролцоонд хүрсэн бол Пентагоны мэдээллээр, АНУ Чад улсаас тал цэргээ мөн гаргахаар тохиролцсон байна. Нигер улсад АНУ-ын нийт 1.1 мянга, Чад улсад 100 орчим цэрэг байрлаж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Венесуэлийн араас орж чадрав бололтой.