Пентагон Европоос 25 мянга гаруй цэргээ татахаар төлөвлөж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Пентагон Европоос нийт 25 мянган цэргээ нисэх онгоц, хөлөг онгоц, зэвсэглэлтэй нь татахаар төлөвлөж байна гэж NBC суваг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Ингэснээр тус тивд байрлах АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүний тоо гуравны нэгээр буурах юм. Өөр эх сурвалжийн мэдээллээр, Европт байрлаж буй АНУ-ын 80 мянган цэргийн тав хувь буюу 40 мянга орчмыг татаж магадгүй байна. Энэ тохиолдолд Хүйтэн дайнаас хойш АНУ Европоос хамгийн олон тооны цэргээ гаргаж буй алхам болох юм.

Хамгийн олон буюу 36 мянган цэрэг байрладаг Герман болон Итали, Испаниас олон тооны цэргээ татахаар төлөвлөж байгаа аж. Эдгээр улс нь Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагааг дэмжихээс татгалзсаныг NBC суваг онцолжээ.

Европ дахь АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүнийг цөөлөх асуудлыг энэ долоо хоногт багтаан Пентагоны тэргүүн Пит Хегсетэд танилцуулна гэсэн хүлээлттэй байна. Пентагоны тэргүүнд арваннэгдүгээр сарын 6-нд эцсийн байдлаар танилцуулах бөгөөд үүний дараа батлуулахаар Цагаан ордны тэргүүн Доналд Трампт танилцуулна.

Өнгөрсөн зургаадугаар сард Хегсет Европ дахь АНУ-ын цэрэг, цэргийн баазуудад  зургаан сарын хугацаанд шалгалт явуулна гэж мэдэгдэж байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top