АНУ Европын Холбооны газрын тосны хамгийн том нийлүүлэгч болжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

АНУ 2022 оны сүүлийн байдлаар Европын Холбооны газрын тосны хамгийн том нийлүүлэгч болжээ. Харин Оросын газрын тосны эзлэх хувь 31-ээс 4 хувь болж, буурсан байна.

Европын Статистикийн агентлагийн мэдээллээр, 2021 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр сарын хооронд ЕХ Оросоос сард 40-50 сая баррель газрын тос импортолдог байсан нь ЕХ-ны нийт импортын 24-31 хувийг бүрдүүлж байжээ. Тухайн үед АНУ-ын газрын тосны эзлэх хувь 10-13 хувь байсан аж. Мөн ижил хэмжээний газрын тосыг Казахстан, Норвег нийлүүлдэг байжээ. Оросын эсрэг хориг арга хэмжээ авснаас хойш АНУ Европын Холбоонд нийлүүлдэг газрын тосны хэмжээгээ 18 хувь хүртэл нэмэгдүүлснээр ЕХ-нд нийлүүлэх газрын тосны экспортоор нэгдүгээрт бичигдэв. Үүнтэй зэрэгцэн, Норвег, Их Британи болон Ливи ЕХ-нд нийлүүлэх газрын тосны хэмжээгээ мөн нэмэгдүүлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха (66.181.160.53) 2023 оны 03 сарын 29

Новшийн янкуудын хүссэн юм

1  |  0
Иргэн(202.126.89.124) 2023 оны 03 сарын 29

Энэний төлөө АНУ Украйныг дайнд турхирсан шүү дээ

4  |  0
Top