АНУ Европ руу “Шингэрүүлсэн хийн молекул” бүрийг экспортолж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

АНУ Европын эрчим хүчний эрэлтийг хангах үүднээс шингэрүүлсэн байгалийн хийг боломжтой хэмжээгээр гаргаж байна гэж АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Грэнхолм мэдэгджээ.

Түүний хэлснээр, Оросын түлшнээс цаашид татгалзахтай холбогдуулан өссөн Европын хэрэгцээг хангахын тулд АНУ шингэрүүлсэн байгалийн хийн молекул бүрийг экспортолж байна.

АНУ-ын Засгийн газар өнөөгийн геополитикийн нөхцөлтэй уялдуулан дотоодын компаниуддаа байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлэхийг шаардаж, шахалт үзүүлж байна гэж Грэнхолм онцолжээ.

Жо Байдены засаг захиргаа АНУ-ын газрын тос, байгалийн хийн салбарынханд хандан олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэх замаар өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах, дэлхийн бүх айл өрхийн төлөө эрчим хүчний үнийг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top