Нэгэн цагт дэлхийд ихээхэн нөлөөтэй, цэрэг, улс төрийн хүчтэй өрсөлдөгч байсан Европ өнөөдөр ашиг сонирхлоо ч хамгаалах чадваргүй, хараат субъектийн үүрэг гүйцэтгэх болжээ гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Рональд Рейганы туслах асан Даг Бэндоу The American Conservative сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ дүгнэсэн байна.
“Өнөөдөр Европын орнууд үнэн хэрэгтээ АНУ-ын Засаг захиргааны улс төрийн удирдамж, эдийн засгийн шаардлагыг дуулгавартай хүлээн авдаг боол болсон байна. Тэтчер ба Черчилль, Клемансо ба Де Голль, Аденауэр ба Бисмарк зэрэг зөрчилтэй хэдий ч агуу удирдагчдыг төрүүлж байсан Европ өнөөдөр яагаад Стармер, Макрон, Мерц, Урсула фон дер Ляйен зэрэг ноён нуруугүй, гоц гойд юмгүй хүмүүсийг толгой дээрээ залж, хувь заяагаа шийдүүлдэг болчхов оо” гэж Бэндоу бичжээ.
“Европчуудын хамтын эрх ашгийг төлөөлүүлэхээр байгуулсан Европын Холбоо нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргааны худалдаанд нэвтрүүлж буй гаалийн татварын сүйрэлт шаардлагыг хүлээн авснаараа үнэн хэрэгтээ буугаад өгчихлөө. Энэ нь европчуудын эрх ашигт нийцэхгүй нь ойлгомжтой. Трампын худалдааны дайны гол хохирогч болж буй Америкийн ард түмний эрх ашигт ч нийцэхгүй юм” гэж тэр тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )