Трамп Европт өөрийгөө сөнөөх аюулын талаар анхааруулав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Европт цагаачлал болон эрчим хүчний бодлогоосоо болж өөрөө өөрийгөө сөнөөх аюултай нүүрлэж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Пенсилванд дэмжигчидтэйгээ хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ.

Өнгөрсөн есдүгээр сард Трамп цагаачлал болон эрчим хүчний эх үүсвэртэй холбоотой асуудлууд нь Европыг сүйрүүлж байгаа “хоёр толгойтой мангас” хэмээн мэдэгдэж байсан юм. Тэрбээр нээлттэй хил гэсэн амжилтгүй туршилтаа төгсгөх хэрэгтэй гэж зөвлөжээ.

Энэ сарын 5-нд Цагаан ордноос танилцуулсан Үндэсний аюулгүй байдлын шинэ стратегид Европ дахь нөхцөл байдлыг хатуу шүүмжилсэн байна. Үүнд Европын цагаачлалын бодлого, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний цензур, сөрөг хүчний нухчин дарах, төрөлт огцом буурсан, үндэсний ондоошлоо алдаж, өөртөө итгэх итгэлгүй болсон гэж Европын асуудлуудыг тодорхойлсон байна. Ингэхдээ АНУ өөрийнхөө үндсэн эрх ашгийг Украин дахь дайныг аль болох хурдан дуусгаж, Европын эдийн засгийг тогтворжуулах, Оростой харилцах харилцаанд стратегийн тогтвортой байдлыг хангах, Украины дайны дараах сэргээн босголтыг хангах зэргээр тодорхойлжээ. Трампын засаг захиргааны бодлогын тэргүүлэх чиглэлд Европт хөл дээрээ босох, тусгаар улсуудын нэгдсэн бүлгийн хувьд үйл ажиллагаа явуулах, тэр дундаа өөрийгөө батлан хамгаалахад гол үүргээ өөртөө хүлээх зэрэг боломжийг өөрт нь олгох гэж заасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top