Франц Нигерээс элчин сайдаа эгүүлэн татаж, цэргээ гаргаж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 25

Франц улс өнгөрсөн долоодугаар сард төрийн эргэлт гарсан Нигерээс цэргээ гаргаж, өөрийн элчин сайдаа эгүүлэн татаж байгаагаа Ерөнхийлөгч Эммануэль Макрон зарлалаа.

Франц Нигерийн шинэ засгийн газрыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан ба наймдугаар сард Нигерийн төрийн эрхийг булаасан армийнхан Францын элчин сайдад тус улсаас гарахад 48 цагийн хугацаа олгож байсан билээ. Парис элчин сайдаа албан ёсоор эгүүлэн татаагүй ч Нигерийн шинэ удирдагчийн түүний дипломат дархан эрхгүй болгосон байна. Нигерт Францын 1500 орчим цэрэг үүрэг гүйцэтгэж байсан ба тэднийг гаргах ажиллагаа энэ оныг дуустал үргэлжилнэ. Нигерийн шинэ эрх баригчид мөн Францын онгоцнуудад тус улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэхийг хоригложээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top