ШУУД I Нүүрсний асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

Өглөө 10:00 цагт эхлээд түр завсарласан Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголыг 13:00 цагаас эхлүүлэв. 

Зохион байгуулагчдын зүгээс иргэдийн тавьсан шаардлагын дагуу танхимын хуваарилалтыг дахин ярилцаж, тусдаа танхимд бус Их танхимд нэгдсэн байдлаар явуулахаар болсон юм. 

Ерөнхий сонсголд УИХ-ын гишүүдээс гадна 298 хүн оролцох хүсэлт ирүүлсэн ба 30 гаруй иргэн үг хэлэх хүсэлт тавьсан байна. 

Сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг удирдан явуулж байна. 

Өмгөөлөгч Ч.Эрдэнэбат сонсголын эхэнд "Сонсголын дэгийнхээ дарааллыг өөрчилж, эхлээд иргэд асуулт асууя. Татварын байгууллагын даргыг аваар ир. Нүүрсний хулгайг гардаж гүйцэтгэсэн хүмүүсийг сонсголд оролцуулмаар байна" гэсэн байр суурь илэрхийллээ. Үргэлжлүүлэн иргэдийн төлөөлөл үг хэлж, байр сууриа илэрхийлж байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ!

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Top