‘’Anuxai’s fitness-2” шоуны цахим санал хураалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

"ТВ8 телевиз", "Fitness Agency" хамтран “Өөртөө хувьсал хийе” уриан дор эхлүүлсэн “Anuxai’s fitness show-2” нэвтрүүлэг 45 хоногийн хугацаанд үргэлжилж, хоёрдугаар улирлын ялагчаа тодруулахад бэлэн болжээ. 

"Fitness Agency"-ийн үүсгэн байгуулагч, бодибилдинг, фитнессийн Дэлхийн хошой аварга, дасгалжуулагч Н.Анухай өөрийн олон жилийн амжилтын туршлага дээр үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлж дууслаа. 

Тус шоугаар дамжуулж үзэгчдийг идэвхтэй амьдралын хэвшилд уриалж, зөв зохистой, эрүүл хооллолтын мэдээллийг хүргэн, илүүдэл жинтэй тэмцэж буй бүсгүйчүүдэд өөртөө хувьсал хийх, өөрчлөгдөх урам зориг өгөхийг санаачлагчид зорьжээ. 
 


"Anuxai’s fitness 2" реалити шоуны хоёрдугаар улирлын ялагч 20.000.000 төгрөгийн эзэн болох юм.

Ялагчийг тодруулахдаа шүүгчдийн үнэлгээ, сошиал санал хураалтын дүнг хамтатган дүгнэх аж. Та яг одоо "TВ8" телевизийн пэйж хуудас руу орж, дэмжиж буй оролцогчдоо санал өгөх боломжтой. 

Цахим санал хураалт өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний 21:00 цаг хүртэл 24 цагийн хугацаанд явагдана.

Шоунд оролцогчдыг танилцуулж байна

1. 45 хоногийн хугацаанд өөртөө хувьсал хийсэн оролцогч Х.Акбота /Санал өгөх/
 


2. 45 хоногийн хугацаанд өөртөө хувьсал хийсэн оролцогч Г.Ариунгэрэл /Санал өгөх/
 


3. 45 хоногийн хугацаанд өөртөө хувьсал хийсэн оролцогч Б.Доржпагма /Санал өгөх/
 


4. 45 хоногийн хугацаанд өөртөө хувьсал хийсэн оролцогч Д.Оюунзул /Санал өгөх/
 


5. 45 хоногийн хугацаанд өөртөө хувьсал хийсэн оролцогч О.Үржинханд /Санал өгөх/
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top