Хаан банкны ажилтан хуурамч гүйлгээгээр ИХ ХЭМЖЭЭНИЙ мөнгө завшжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 22

Хаан банкны ажилтан хуурамч гүйлгээ хийж, их хэмжээний мөнгө завшсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагад энэ оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 18:15 минутад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банкны салбарын ажилтан касснаас 100 мянган ам.доллар хулгайлсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгахад, Хаан банкинд ажилтай 27 настай, эрэгтэй З гэгч нь 2022 оны аравдугаар сарын 28-наас арванхоёрдугаар сарын 6-ны хооронд хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг завшсан байж болзошгүй байдал тогтоогдсон ба хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(94.252.122.190) 2022 оны 12 сарын 22

Хаан банканд итгэж болохгүй.Банкууд хүү нь өндөр,шимтгэл их тул аюултай шүү.

0  |  0
Top