"ТВ8 телевиз", "Fitness Agency" хамтран “Өөртөө хувьсал хийе” уриан дор эхлүүлсэн “Anuxai’s fitness show-2” нэвтрүүлэг 45 хоногийн хугацаанд үргэлжилж, хоёрдугаар улирлын ялагчаа тодруулахад бэлэн болжээ.
"Fitness Agency"-ийн үүсгэн байгуулагч, бодибилдинг, фитнессийн Дэлхийн хошой аварга, дасгалжуулагч Н.Анухай өөрийн олон жилийн амжилтын туршлага дээр үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлж дууслаа.
Өнгөрсөн улирлын шилдэг оролцогчоор комедиан Оля шалгарсан. Тэрээр шоуны оролцогчдоос хамгийн их буюу 112,7 кг жинтэй байсан. Шоуны төгсгөлд өөрийгөө ялж, өөрчлөлт хийж чадсан тэрээр 45 хоногийн хугацаанд нийт 18.3 кг жин хаяж, бүсэлхийн тойргоосоо 28 см хасаж чадсан. Мөн шүүгч болон үзэгчдээс өндөр үнэлгээ авч ялагчаар тодорсон билээ.
"Anuxai’s fitness 2" реалити шоуны хоёрдугаар улирлын ялагч 20.000.000 төгрөгийн эзэн тодорно. "Anuxai’s fitness-2” шоуны финалын дугаараар хэн гэдэг оролцогч түрүүлэхийг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ний бямба гаригт "ТВ8" телевизээр 20:30 цагаас хүлээн авч үзээрэй.
"Anuxai’s fitness 2" реалити шоуны финалд үлдсэн оролцогчид
1. Оролцогч Х.Акбота
2. Оролцогч Б.Доржпагма
3. Оролцогч Д.Оюунзул
4. Оролцогч О.Үржинханд
5. Оролцогч Г.Ариунгэрэл
Сэтгэгдэл ( 0 )