Албаны үнэмлэх үзүүлж, иргэдээс хууль бусаар мөнгө хураажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 27

Албаны бичиг баримт ашиглаж, аж ахуйн нэгжүүдээс мөнгө хураан авсан хэрэг гарсан байна. 

Тодруулбал, "Баянгол дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн ажилтан Даваасүрэн овогтой Мөрөн, нийгмийн ажилтан гэсэн үнэмлэхтэй эмэгтэй хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрт түлээ түлш бэлтгэж өгнө" гэж Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах аж ахуйн нэгж, хүнсний дэлгүүрүүдээс 30-100 000 төгрөгийн хандив тусламж хууль бусаар хурааж авжээ.

Эдгээр иргэд нь хуурамч ажлын үнэмлэх болон тамга тэмдэгтэй явж байгаа тул иргэд аж ахуйн нэгжүүд сонор сэрэмжтэй байж, хандив тусламж өгөхгүй байхыг сэрэмжлүүллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top