ОХУ-ын уран гулгалтын алдарт тамирчид ирэх хавар Монголд үзүүлэх тоглолт хийх талаар талууд ярилцаж байгаа гэсэн мэдээлэл гарсан.
ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Татьяна Тарасовагаас Оросын сэтгүүлчид энэ талаар асууж, олимп, дэлхийн аваргуудад энэ нь ямар ашигтай вэ гэж асуужээ.
Тарасова “Хоригт ороод байгаа манай тамирчдад ямар ч тэмцээн, уралдаан ашигтай. Удахгүй манай улсад ч тэмцээнүүд явагдана. Монгол явах талаар би сонсоогүй. Яагаад Монгол, Монгол гээд байдаг болчихвоо гэж та нар асууж байна. Яагаад явж болохгүй гэж? Монгол улс биш юм уу? Тэнд очоод сайхан гулгаад тоглолт хийхэд яагаад болохгүй гэж” гэж хариулжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Оросын зарим сэтгүүлчид монголыг дорд үзэх сэтгэлгээнээсээ салаагүй л байна даа!
udahgui mongolchuudiin arhichin, hir unertdeg, jorlongiinh n zavaan bohir, tsag baridaggui, hariutslagagui, sahilga deg juramguig n gaihsan medeenuudiig ivanuud am uraldan bichih bolno doo zailuul.
Ok.
Валиэва,өвөг дээдсийнхээ нутагт яагаад ирж болохгүй гэж? Амжилт охин минь
Ёстой ухаалаг бнашдээ