Уран гулгалтын олимпын аварга Камила Валиева ирэх хавар Монголд үзүүлэх тоглолт хийх мэдээ манай хоёр орны спортын хэвлэлийн нэгэн гол үйл явдал болоод байгаа.
Түүний харьяалагддаг баг болох Оросын “Самбо‑70” төвийн ерөнхийлөгч Ренат Лайшев энэ талаар “Матч ТВ”-д сэтгэгдлээ хуваалцлаа.
Ренат Лайшев “Оросын жүдочид Монголд өнгөрсөн жил болсон тэмцээнд маш амжилттай оролцсоныг бүгд санаж байгаа. Монгол Улс манай тамирчдыг тэмцээн, уралдаанд оролцоход ямар ч саад тавьдаггүй. Ийм нөхөрсөг орнууд хүнд үед нэг нэгэндээ тусалдаг юм. Монгол шиг орнууд улам олон болно. Оросын спортыг хорионд оруулсан нь сайн зүйлд хүргэхгүй, улс орнууд ч залхаж эхлээд байна. Татьяна Навкагийн арга хэмжээн дээр би Камилатай уулзсан. Форм маш сайтай, сэтгэл санаа нь өөдрөг байсан. Камила Монголд очиж, үзэгчдийн өмнө гулгахад ямар ч асуудал байхгүй. Гол нь сэтгэл зүй. Гэхдээ тэр 16 настайдаа маш их дарамтыг даван гарсан охин. Валиева тэмцээн уралдаан, үзүүлэх тоглолтод орох боломжоос татгалзахгүй. Гэхдээ мэдээж дасгалжуулагч Этери Тутберидзе шийднэ. Спортын талаасаа хэрэгтэй гэж Этери үзвэл Камила Монголд очно” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Хүмүүс минь ямар их буруу бодол бухимдалтай бдаг болчихвоо дандаа болохгүй талаас нь бодож бичиж бх юм, тэр охин ирж гулгавал мөн сайхнаа ирээсэй үзэхсэн,.
Монголын утаа замын түгжрээг л үзэх гэж ирэх гээгүй юм бол...\n
Идчихгүй ш дээ. Монголд ирнэ гэхээр цөллөг юмуу бүдүүлэг ертөнцийн мухарт очно гэж бодоод байгаа юм байхдаа...
Dopingchin mongolchuud butehgui itgeeduudiig bainga demzin uchir ni oorsdoo hulgaich
Амжилт хүсье
mongolchuud vzen za. cham shig mal bitgii hutsaad bai. ene chin uls toroos ogt oor sport za. chi ter hogiin amerikuudaa transjenderiin temtseen vzeed suuj bai za..
Тоож ирвэл тосоод угтана даа .Авъяасыг хаана ч дэмжинэ .
Алуурчин путлэрийн зулзагын тоглолтыг битгий үзээрээ манайхаан