Камила Валиеваг Хятадад болох мөсөн шоунд оролцуулахгүй байх гэв

2024 оны 03 сарын 06

17 настай уран гулгагч Камила Валиева Хятадад болох маш сонирхолтой мөсөн шоуны гол дүр болсон талаараа ярьсан билээ. Маш хариуцлагатай уг төсөлд оролцохоор Камила элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаатай адилаар хариуцлагатай бэлтгэл хийж буйгаа ярьсан.

Тэгвэл ЗСБНХУ-ын Гавьяат дасгалжуулагч Татьяна Тарасова Камилад цаашдын амжилт хүсээд “Би энэ мэдээлэлд таатай хандаж байна. Гэхдээ Камилаг гадны шоунд оролцож чадах эсэхт эргэлзэж байна. Тэр одоогоор хоригт орсон байгаа учраас Хятад руу явж чадахгүй байх, бид гадны шоунуудаас түүнийг харахгүй байж магадгүй” гэжээ.

Нэгдүгээр сарын 29-нд Cпортын арбитрын шүүх Камила Валиевагийн эрхийг допингийн асуудлаас болж дөрвөн жилээр хассан билээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(103.57.95.136) 2024 оны 03 сарын 07

Харамсалтай ,Монголд байсан бол өндөр дүүлэх байв

0  |  0
Зочин(202.126.91.32) 2024 оны 03 сарын 07

Албан ёсны тэмцээн л биш шоу энэ тэр бол хамаагүй байлгүй дээ, бодоход

3  |  0
Top