Валиева: Надад хүч өгдөг дасгалжуулагч нартаа баярлалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

ОХУ-ын уран гулгагч, 15 настай Камила Валиева Бээжингийн олимпын үеэр допингийн дуулианд холбогдож, чөлөөт үзүүлбэрийнхээ үеэр бүтэлгүйтэн медальгүй буцсан билээ.

Тэрбээр дуулианы дараа анх удаагаа ам нээжээ.

Камила Валиева дасгалжуулагч Этери Тутберизедээ талархал илэрхийлсэн байлаа.

Камила цааш нь өөрийн блогтоо “Миний анхны олимп дууслаа. Тамирчин хүний амьдралын чухал үйл явдал болох олимпод оролцоход тусалж, дэмжсэн дасгалжуулагч нартаа баярлалаа. Дасгалжуулагч Этери Георгиевна, Сергей Викторович, Даниил Маркович нартаа талархаж байна. Та нар бол жинхэнэ мастерууд. Та бүхэн биднийг дасгалжуулаад зогсохгүй өөрийгөө ялахад тусалдаг. Спорт төдийгүй амьдралд тусалдаг. Та бүхнийхээ дэргэд би хамгаалагдсан, ямар ч бэрхшээлийг туулах чадвартайгаа мэдэрдэг. Хүчтэй байхад минь тусалдаг, надад хүч өгдөгт баярлалаа” хэмээн бичжээ.
 


ОХУ-ын хэвлэлүүд Валиеваг улс төрийн тоглоомын золиос болсон гэж бичиж буй. Арванхоёрдугаар сард авсан допингийн шинжилгээний хариуг ОХУ-ын уран гулгагчид багийн төрөлд алтан медаль хүртсэний дараа зарласан.

Камила багтаа алтан медалийг авчрахад гол үүрэг гүйцэтгэсэн билээ.
 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.191.169) 2024 оны 03 сарын 04

ёстой л жинхэнэ уран гулгагч даа ямар ч уран гулгагчаас илүү болохоор атаархаж уралдуулахгүй гэж байна даа

0  |  0
Янжиндулам(192.82.83.101) 2022 оны 02 сарын 25

Гайхалтай чадвартай хөөрхөн охинд амар амгалан, тайван сайхан бүхнийг хүсье, үнэхээр бахархалтай мундаг охин

0  |  0
Tulga(139.5.218.205) 2022 оны 02 сарын 25

Олонч олиммп хүлээж бна даа энэ авьяаслаг охинд . Сэтгэлийн хат суухад нь энэ олимп их сургамж болсон байх..Цаашдаа олимпийн аврага болох нь гарцаагүй биз ээ..

0  |  0
Зочин(64.119.26.36) 2022 оны 02 сарын 24

Камила гайхамшигтай чадвар, авьяастайн дээр энэ жаахан насанд баймгүй хүчтэй, зоригтой, ухаалаг охин! Удахгүй энэ дэлхийн од дахин гялалзана. Тэр үед ОУОХ-ны улс төржилтийн хар үүл хааж чадахгүй!

5  |  1
Зочин(122.201.22.122) 2022 оны 02 сарын 24

Ёстой улс төрийн золиос болсон 15 хан настай авъяастай чадалтай охиныг дарамталсан ялалтанд нь нөлөөлсөнийг дэлхий мэдэж байгаа \n ОХУ ЫГ МӨНЧ ИХ ДАЙРЧ ДАРАМТЛАХ ЮМ ТЭСХЭД БЭРХ БОЛГОЖ БАЙНАДАА

8  |  0
ЗОЧИН(66.181.161.83) 2022 оны 02 сарын 24

Ухааныг гоо үзэсгэлэнгээрээ сүлсэн охин заяа , сайхан охин чамд хамгийн сайхан бүхнийг хүсье, амжилт тань урд чинь байгаа ...\n

21  |  0
Top