Владивосток хотын дарга асанд авлигын хэргээр 16.5 жилийн ял оноолоо

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

Лениний дүүргийн шүүх Владивосток хотын дарга асан Олег Гуменюкт авлига авсан хэргээр 16 жил таван сарын хорих ял оноожээ.

Хойд хөршийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар хотын дарга асныг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх бөгөөд мөн 150 сая рублийн торгууль оногдуулсан байна.

Прокурорын зүгээс өнгөрсөн арванхоёрдугаар сард Владивосток хотын дарга асанд 17 жилийн ял оноож, 150 сая рублиэр торгохыг шүүхээс хүсэж байсан юм.

Владивосток хотын дум 2021 онд Олег Гуменюкийг огцруулах шийдвэр гаргасан билээ. Дараа нь мөрдөн байцаалтын явцад түүний эд хөрөнгийг хурааж авсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top