Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий 17 хүнийг шалгаж байгаа тухай АТГ-аас мэдээлж байсан. Тэдний дунд улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан буюу хэд хэдэн УИХ-ын гишүүн байгаа гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сард УЕПГ-аас мэдээлэл хийхдээ нэг ч гишүүнийг яллагдагчаар татаагүй хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэгвэл өнөөдөр /2023.01.18/ болсон УЕПГ-ын мэдээлэлд дурдснаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан аж.
Үүнтэй холбоотойгоор НЕПГ-ын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах оношилгоонд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од "Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор улстөрд нөлөө бүхий таван хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудал шүүхийн түвшинд шилжчихсэн гэж ойлгож болно.
Харин нүүрсний хэрэгтэй холбоотойгоор яллах дүгнэлт үйлдэхийг хүссэн нэр бүхий хүмүүс бий. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, "Тавантолгой" ХК-ийн захирал асан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Д.Ариунболд нарын хүмүүст яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлээд байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
АЖНАЙ хочит д.батэрдэнэ хаагуур нь яваад байна Адъяасүрэнгээс мянга дахин гэмт хэрэг үйлдсэн хүншүүдээ дээрх нөхөр.бид ажиглаад л баыга\n