Нийслэлийн Прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 493 хавтас эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу нэгдүгээр сарын 25-ны өдрийн 16.00 цагт хүлээн авлаа.
Сануулахад, өнгөрсөн хугацаанд нийт 803.7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байгаагаас 714.0 тэрбум төгрөг нь бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.
Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагджээ.
Хөгжлийн банк нь 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байгаагаас 30.9% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 911 тэрбум төгрөгийн, 69.1% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.
Сэтгэгдэл ( 0 )