Хакүхо гэргийн хамтаар зочдоо угтлаа

2023 оны 01 сарын 28

Хакухо эхнэрийн хамт. 2023.01.28, Зодог тайлах ёслол, Токио хот

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол өнөөдөр (2023.01.28) Токио хотын Кокүгикан Бөхийн Өргөөнд эхэллээ. Хакүхо гэргий Сайко Вадагийн хамтраар хүндэт зочдоо угтлаа.

Их аварга Шо Хакухогийн тухай ТОВЧ:

Мөнхбатын Даваажаргал 1985 оны гуравдугаар сарын 11-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төржээ.

Тэрээр 2000 онд анх Япон улсад очиж, 2001 оноос барилдсаар 2007 оны тавдугаар сарын 30-нд тэрээр 22 насандаа Японы мэргэжлийн Сумо барилдаанд Монголоос очиж барилдаж байсан хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон түүхтэй.

1000 жилийн түүхтэй Японы үндэсний сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн 2 аварга байдаг бол 1187 даваа авч 45 удаа түрүүлж Японы Эзэн хааны цомыг авсан цор ганц бөх нь Хакухо М.Даваажаргал юм.

Хакухо нь 2007 онд гурван жил үерхсэн Япон улсын загвар өмсөгч Сайко Вадатай гэрлэсэн бөгөөд тэд одоо гурван охин, нэг хүүтэй.

Тэрээр Японы мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр зодог тайлсан. Одоо Хакүхо мэргэжлийн сумо бөхийн дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх ажилдаа орж, амжилтын төлөөх шинэ замналаа үргэлжлүүлж байна.

Хакүхо М.Даваажаргал 2019 онд Японы иргэншил авч, нэрээ Шёо Хакухо гэж сольжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Хакүхог ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэсэн юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.190.225) 2023 оны 01 сарын 31

Mөнхбат аврагын хүү Даваажаргал нь манай сод авьяаст, гайхамшигтай хөдөлмөрч ,бидний бахархал болсон хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу. Танд болон танай гэр бүлийн бүх гишүүдэд эрүүл энх аз жаргал ажлын өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

2  |  0
Монгол хүн(66.181.191.149) 2023 оны 01 сарын 31

Муухай юмаа яг л самуурай харагдаж байна. Монгол хүн ш дэ

0  |  1
Зочин(202.9.46.194) 2023 оны 02 сарын 02

Мөнхбат гуайн хүү Даваажаргалдаа гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж ажилд нь амжилт хүсэж байна.

7  |  0
эгэл(64.119.24.33) 2023 оны 02 сарын 02

Их аваргад , гэр бүлд нь сайн сайхныг хүсьэ

5  |  0
Top