Вандан Даваа, Токио хот, Кокүгикан ордон
Өнөөдөр мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо зодог тайлах ёслолоо хийж байна. Сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюүгээс цагийг эзэлсэн их аваргын талаарх сэтгэгдлийг нь сонслоо.
-Сайн байна уу, аваргаа. Та сүмо барилдахаасаа өмнө Хакүхо аваргыг таньдаг байсан уу?
-Ж.Мөнхбат аваргын хүү сүмо барилдахаар болж гэдгийг хүний ярианаас сонсож байсан. Бид хоёр нэг оных, хотынх. Даваа Нэгдүгээр сургууль, би 31 дүгээр сургууль, гэр хаяанд шахуу ч Японд танилцсан. Би 2001 оны 11 дүгээр сарын тэмцээнээс барилдаж эхэлсэн. Нэг жилийн дараа байх, одоогийн сүмо холбооны Ерөнхийлөгч Хаккакү оякатагийн дэвжээнд барилддаг байсан Улсын Заан Дүвчин гуайн хүү Лхагваа Хошихикаритай уулзаад ярилцаж зогстол дугуй унасан сүмочтой санаандгүй таарсан нь Хакүхо байсан юм. Тэгж анх танилцаж байлаа. Түүнээс хойш даваатай хоёр жил гаран уулзаагүй. Даваа маш хурдан жюүрёо, дээд зиндаанд дэвшээд гарчихсан, харин би доогуур банцүкэтэй болохоор барилдах цаг зөрөөд байсан юм. 2004 оны Нагоя башёд намайг санданмэ зиндаанд 7 давж түрүүлснээс сарын дараа Даваа нэг өглөө гэнэт бэлтгэл дээр ороод ирлээ. Айх гайхах зэрэгцэж байгаа юм. Түүний дараа Даваатай бараг 2 жил гаран уулзалдаагүй. Учир нь Даваа маш хурдан жюүрёо макүчи зиндаанд дэвшээд явчихсан би доогуур банцүкэтэй зиндааны ялгаанаас шалтгаалж барилдах цаг зөрдөг учир уулзалдахгүй яваад л байлаа. Уулзаагүй удсан, дээр нь макүүчи зиндааны том бөх бэлтгэл хийх гээд ирэхээр гайхалгүй яах вэ. Манай дэвжээнд сэкитори цолтой бөх нэг ч байхгүй. Хэнтэй бэлтгэл хийх гэж ирсэн юм бол гэж гайхаад л дэг жаягаараа мэндлээд зогсож байтал Даваа надад “Чамд эвсэл байна. Чи дээд зиндаанд гарч чадна” гэж хэлэхэд нь би их баярлаж билээ. “Мэх хийхдээ мэхний онцлогоос хамаарч, сугаа ингэж хавч, толгой, эрүүгээ ингэж байрлуул, золгосон байрлалаас шалтгаалан биеэ ингэж ашиглаж хөдлө” гээд олон зүйл зааж, зөвлөсөн. Даваад нэг гайхалтай мэдрэмж байдгийг би сүүлд анзаарсан. Зиндаа, банцүкэ хамаарахгүйгээр ирээдүйд өсөж, өөртэй нь өрсөлдөн барилдах бөхчүүдийг маш сайн таньдаг, дэвжээнд нь очиж, бэлтгэл хийдэг. Тэр бөхийн талаар мэдээлэл цуглуулж байна гэж эсрэгээр тайлбарлахад болно.
-Та хоёр хоорондоо олон удаа барилдсан. Хамгийн сэтгэлд хоногшсон барилдаанаа дурсвал?
-2014 оны Хаврын тэмцээний 14 дэх өдрийн барилдаан. Энэ башёд би Озэки цолтой, зүүн жигүүрээс босож барилдсан юм. Нэгдүгээр сард нь 14 даваатай үзүүрлэсэн, Хаврын тэмцээнд түрүүлбэл ёкозүна цолонд хүрэх боломж нээгдэх хариуцлагатай тэмцээн байлаа. Давааг унагааж байж л ёкозүна болох нь тодорхой. Би даваад, Хаврын тэмцээнд түрүүлж, Ёкозүна болсон. Мөн ковидын уршгаар сүмогийн түүхэнд анх удаа үзэгчгүй зохиогдсон 2020 оны Хаврын тэмцээний 15 дахь өдөр үзүүр, түрүүний төлөө Даваатай барилдсан барилдаан сэтгэлд үлджээ. Бид хоёрын хувьд ёкозүна цолтой хоорондоо учирсан сүүлийн барилдаан байлаа. Даваа түрүүлж байсан.
-Та энэ барилдаанаас хойш яг жилийн дараа зодог тайлсан. Зодог тайлах ёслолоо ирэх зургаадугаар сард хийх билүү?
-Тийм, ер нь сүмочид ихэнх нь зодог тайлснаасаа хойш зургаан сарын дараа үс хайчлах ёслолоо хийдэг. Сүмогийн ордонд ёслол хийх захиалгаа урьдчилан өгдөг ёстой. Ковидоос болоод зодог тайлсан бөхчүүд ёслолоо хийж чадахгүй, одоо дарааллаа хүлээцгээж байна. Уг нь би өнөөдөр зодог тайлах ёслол хийх захиалга өгч, зөвшөөрөл авсан ч бэлтгэл амжаагүй болохоор Даваа энэ өдрийг авсан юм. Би зургаадугаар сарын 3-нд ёслолоо хийнэ дээ.
-Таны хувьд Ёкозүна гэдэг?
-Товчхон хэлэхэд банцүкэд нэр нь хамгийн толгойд эхэнд нь том ханз үсгээр бичигддэг. Унах эрхгүй, давах ёстой, харин дохёноос буувал бусдаас ялгарах зүйлгүй жирийн л хүн. Энэ бол миний хувийн бодол шүү. Би ёкозүна болоод хүмүүс урьдын адил М.Анандаар минь хүлээн аваасай гэж хүссэн ч ёкозүна л гэдэг байлаа. Би өөрөө бол анандаараа л байсан л даа.
-Хакүхо та хоёр ояката болж, Сүмо холбоондоо хамтран ажиллаж байна.
-Бид хоёр сүмо бөхийнхөө ачийг хариулах ёстой. Үүний төлөө оногдсон ажлаа чадлаараа хийж, сайн шавь олныг бэлтгэх ёстой гэж боддог.
Сэтгэгдэл ( 3 )
Даруухан саыхан сумоч. Ажил амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье. Хүн ер нь ийм хүмүүж лтэй байвал сайхандаа.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n