Хакүхо Өсөхөө аваргын хүүг онцоллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 28

Мэргэжлийн сүмогийн бараг бүх рекорд амжилтын эзэн, их аварга Хакүхо өнөөдөр зодог тайлах ёслолоо хийж байна. Ёслолын нэгэн чухал арга хэмжээ нь аваргын сүүлийн барилдаан.
 


Хакүхо ёслолдоо гурван залуу хүүг онцлог сонгож авчээ.
 


Эхний барилдааны өрсөлдөгч нь Г.Өсөхбаяр аваргын хүү Ө.Дэмиджамц байлаа. Хоёр дахь нь Улсын начин Б.Батжаргалын хүү Мөнх-Идэр.

Энэ хоёр залуу одоо хоёулаа Дошишя их сургуулийн сүмо бөхийн багт хичээллэж байгаа ажээ. Ө.Дэмиджамц Тоттори жёохокү сургуульд манай сонирхогчдын сүмогийн алдарт мэргэжилтэн Р.Гантөгс багшийн шавь. Удахгүй Миягино дэвжээнд элсэх гэнэ. Хоёр залуу бөхөд их аварга хэчнээн их итгэл найдвар хүлээлгэж байгаа нь харагдлаа.  
 


Мэдээж түүний сүүлийн “өрсөлдөгч” нь ууган хүү Махато байсан. Махатог Ордонд танилцуулахдаа сагсан бөмбөгийн багт хичээллэдэг хэмээн танилцуулахад Ордонд ирсэн үзэгчид инээн хүлээн авлаа.

Хүү аварга аавыгаа дохёноос гаргаж ялахад Бөхийн өргөө тэр чигээрээ алга ташилтад умбалаа.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.70.134) 2023 оны 01 сарын 30

Өсөхөө аварга хүүгээ монгол бөх болгохгүй мөнгөний машин болгождээ монгол бөх барилдах шударга шуналгүй эрчүүд улаан номонд орох цаг удахгүй ирэхнээ

3  |  5
Иргэн(192.82.73.123) 2023 оны 01 сарын 30

Мөнх-Идэр гэж монгол нэр. Дэмиджамц төвд ч гэсэн төвд нэрүүд олон зууны турш их монголжсон. Хакухогийн хүү л монгол нэргүй бололтой

0  |  3
U(103.212.117.231) 2023 оны 01 сарын 30

Saihan mongol ner baidaggui e. Demid yu genu

1  |  3
zochin(66.181.160.98) 2023 оны 01 сарын 29

serdee zurhaich mini 19-eer zuun bish shu.21-r zuun

1  |  0
Зочин(192.82.84.11) 2023 оны 01 сарын 30

Зурхай дээр енеедер ус засуулбал хэл ам, хэруул тэмцэл ирнэ гэж байх юм, кк

1  |  2
Top