Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа

2023 оны 01 сарын 30

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл Шүүх шинжилгээний ерөнхий газрын дэргэдэх гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, ажлын чиглэл өглөө.

Энэ үеэр 2021, 2022 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлаар санхүүжүүлсэн техник тоног төхөөрөмжийн ашиглалттай танилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Даваа, дэд дарга цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр болон холбогдох алба хаагчидтай уулзаж санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top