Нэгдсэн Үндэстний байгууллагын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба (“UNODC”)-ны Хилийн удирдлагын хөтөлбөрийн зохицуулагч П.Валентина, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн шинжээч П.Лорензо нар Гэмт хэргээс урьдчилан сэргийлдэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын удирдлага, төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар үндэстэн дамнасан, зохион байгуулалттай болон кибер, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын сайн туршлагаас суралцах, стратеги хөгжүүлэх, хууль сахиулах алба хаагчдыг сургалтад хамруулах чиглэлээр ярилцаж, хамтран төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )