Бөхөнгийн амьдрах орчныг сайжруулах төсөл хэрэгжинэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 15

Монгол бөхөнгийн тоо толгой 13 мянгад хүрсэн судалгаа бий. Монгол бөхөнгийн тархацын 60 орчим хувь нь Говь-Алтай аймагт байдаг бол 40-өөд хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт байна.

Бөхөнгийн амьдрах орчныг сайжруулах, өвчлөлийг таслан зогсоох, тухайн зүйл амьтны нүүдлийн замыг чөлөөтэй байлгах, хамгаалах зорилготой “Бөхөнгийн эвэр цуглуулах болон худалдаалах асуудлыг нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх замаар хууль, бодлогын хэрэгжилтийг сайжруулах нь” төсөл Монгол Улсад гурван жилийн хугацаанд хэрэгжихээр болж төслийн нээлт Ховд аймагт зохион байгуулагдлаа.

Төслийн хүрээнд бөхөнгийн эвэр болон түүний худалдаалагдах цар хүрээг улсын хэмжээнд тодорхойлох, Нотлох баримтад тулгуурласан урьдчилан сэргийлэх таслан зогсоох арга хэмжээг төлөвлөн, хууль бус үйл ажиллагаа үйлдэгчдийг гэмт хэргээ үргэлжлүүлэх сэдлийг бууруулах, бодлогын баримт бичгийг нэвтрүүлэх, Хураагдсан бөхөнгийн эвэр, эд эрхтнийг хадгалах, устгах, нотлох баримттай харьцах менежментийг сайжруулах зэрэг зорилт дэвшүүлж ажил арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top