“Хүн бүр байгаль хамгаалагч” сэдэвт уралдаан зарлагдлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17

Ханнс Зайделийн сан, Экологийн Цагдаагийн Албатай хамтран, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба “Хүн бүр байгаль хамгаалагч” аяныг 2023 оны дөрөвдүгээр сарын 15-аас 2023 оны тавдугаар сарын 17-ны хооронд зохион байгуулж байгаатай холбогдуулан мэдээллийн цахим сайтуудын дунд дээрх сэдвээр видео контент, зурагт хуудас, мэдээ бэлтгэн олон нийтэд түгээх уралдааныг зарлаж байна.

Уралдаанд оролцогч нь тухайн эх бэлтгэлээ нийтэлсэн холбоос хаягаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн цахим хуудасны чатад 2023 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлэх.

Эх бэлтгэл тус бүр дээр зохион байгуулагчаас баталсан аяны уриалга, лого, видеоны төгсгөлийг доорх линкээр татаж авна уу. https://we.tl/t-Fr4mgcCERE

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top