Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж тогтоох, туслалцаа үзүүлэх” сэдэвт сургалтыг Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь хууль сахиулах байгууллагын албан хаагчдад зохион байгууллаа.
Сургалтаар хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж илрүүлэх, туслалцаа үзүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, салбар дундын уялдаа холбоог хангах агуулгаар алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, 2 өдрийн 12 цагийн сургалтыг зохион байгуулж, үр дүнг тооцсон байна.
Сургагч багшаар ХХЕГ-ын Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн Инновацын төвийн дарга, дэд хурандаа Х.Асхар, ЭЦА-ны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Цогт-Очир нар ажиллалаа.
Сэтгэгдэл ( 0 )