Хакүхог уйлуулсан Харүмафүжи АВАРГЫН ҮГ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 30

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо 2021 оны Намрын тэмцээний дараа зодог тайлсан. Их аваргын зодог тайлах ёслол бямба гаригт (2023.01.28) Токио хотын "Кокүгикан" ордонд болж, 9000 зочин оролцлоо.

Ёслолын дараа сэтгүүлчид түүнээс сэтгэгдлийг нь сонсжээ.

-Сүмо бөхийн амьдралтайгаа салах ёс гүйцэтгэлээ. Сэтгэгдлээ сонирхуулаач.

-Үнэхээр замнал минь өндөрлөлөө гэж бодсон. Гэхдээ биеийн маань нэг хэсэг алга болчихсон юм шиг нэг тийм гунигтай мэдрэмж төрж байна.
 


-Хорин хэдэн жил байсан сүмо бөхийн үстэйгээ ч мөн салах ёс хийлээ...

-Хайч хүрэх тэр мөчид “Авах нь дээ”, “Эхэллээ дээ” гэсэн бодол төрсөн. Ахмад бөхчүүд, өрсөлдөгчид, залуу бөхчүүд, дэмжигчдийн нийгэмлэг гээд маш бат бэх холбоотой болохоор сэтгэлээ яаж барихаа мэдэхгүй байлаа.

-Гэр бүлийнхэндээ зориулж та юу гэж хэлэхийг хүсэж байна?

-Би ёкозүна цолны төлөө хоёр удаа барилдаад амжилт олоогүй. Гэмтэл бэртэл гээд хүнд хэцүү үед гэр бүл маань дэргэд байж, эмнэлэгт хүртэл хамт байдаг байсан. Гурав дахь удаагаа ёкозүна цолны төлөө барилдаж байх үед ууган охин минь төрж, би аварга болж чадсан. Үүнээс хойш 14 жилийн турш гэр бүл минь ар талд бат бэх дэмжлэг үзүүлж ирлээ.

Үнэхээр гайхалтай бүсгүйтэй би учирсан. Хүчтэй эр хүний ард, ухаантай эмэгтэй байдаг. Баярлаж талархах сэтгэлээр дүүрэн байна.

-Олон жил барилдсан дохёныхоо талаар?

-Би хүмүүст эр зориг, урам хайрлах гэж дохён дээр гарч барилддаг байсан бол өнөөдөр эсрэгээрээ та бүхнээс эр зориг авлаа. Одоогоос эхлэн өөр дохён дээрх миний тулаан эхэлнэ. Оякатагийн хувьд ёкозүна шавь төрүүлэхийн төлөө хичээн зүтгэхгүй бол болохгүй гэсэн бодол төрсөн.   

-Сүмо сонирхогчдод хандан?

-Хаана ч юм тааралдаад дуудах юм бол баяртайгаар зураг авахуулах болно. Цаашдаа тойргийн барилдаан гээд холбооны ажлаар хөдөө их явна гэж бодож байгаа болохоор сүмо сонирхогчидтойгоо инээд дүүрэн уулзвал сайхан даа.
 


-Шинэ үс засалт чинь таалагдаж байна уу?

-Маш олон хүн хайч хүргэсэн болохоор бодож байснаас бага үс үлдсэн шиг санагдаж байна. Мэргэжлийн сайн үсчнээр засуулсан болохоор 100 хувь сэтгэл хангалуун байна.

-Харүмафүжи аварга үг хэлсний дараа нулимс асгаруулсан...

-Аварга маш гүн гүнзгий утгатай үг хэлсэн. Хүмүүст хэлсэн үгийг нь хэлж болох юм болов уу? “Нэгэн дохён дээр барилдаж байснаараа бахархаж байна” гэж хэлсэн. Өөр юу хэлснийг нь Харүмафүжи аваргаас өөрөөс нь асуугаарай.
 


-Отгон охин тань аавдаа хандан захидал уншлаа...

-Үнэхээр их сэтгэл хөдөлсөн.
 


-Хамгийн сүүлчийн удаа аваргын дохёнд гарах ёслол танд ямар сэтгэгдэл үлдээв?

-Нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн бөхийг заавал сүүлийн ёслолдоо оролцуулна гэж бодож байсан болохоор озэки Такакэйшёог урьсан. Хоошёорюү бол монгол сүмочдоос хамгийн их үнэлдэг бөх. Ахтай нь буюу ёкозүна Асашёорюүтэй өрсөлдөж байсан болохоор Хоошёорюүг сонгосон юм. Дохёнд гарах ёслол хийлгүй удсан болохоор бага зэрэг сандарлаа.

-Сүүлийн барилдаанаа ууган хүүтэйгээ хийлээ... 

-Хүүдээ энэ дурсамжаа зүрх сэтгэлдээ хадгалж, Хакүхогийн гэр бүл, удам угсаагаа хамгаалан, бүх хүч чадлаараа хичээн зүтгэж яваасай гэж хэлэхийг хүссэн. 
 


-Хүү тань дохён дээр өвөөгийнхөө гэрэл зургийг барьсан байсан?

-Эрүүл чийрэг төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн ээж, аавдаа баярлаж байна. Аав минь тэнгэрийн орноос намайг харж, хамгаалж байгаа гэж итгэдэг. Аавынхаа ачийг хариулж чадсан гэж боддог.

-Өнөөдөр ээжийн тань төрсөн өдөр гэсэн.

-Ёслол их сайхан боллоо. Ингээд би Миягино ояката боллоо.
 


-Дохёноосоо адис авч байсан...

-Хурдхан ёкозүна, озэки цолтой шавь төрүүлж, бөх сонирхогчдын өмнө гарч ирэх болно гэсэн амлалт, баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.

-Багш тань хамгийн сүүлд хайч хүргэхэд?

-За ингээд дууслаа гэсэн бодол төрснөөс гадна ийм сайхан, хэт зөөлөн гэж ч хэлж болохоор багшийн удирдлага дор барилдаж байсандаа баярлаж, талархсан. Өөр олон бодол төрж байлаа.

-Цаашдын зорилго?

-300 жилийн түүхтэй "Миягино" дэвжээнийхээ нэр төрийг өндөрт өргөж явах болно. Цолтой шавьтай болчихсон болохоор одоо ёкозүна, озэки гаргаж, сүмогийн ертөнцийн ачийг хариулна. Эзэн хааны цомыг өргөх шавь гаргах хүсэл минь улам дүрэлзэн ассан.

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.90.138) 2023 оны 02 сарын 02

Hairan saihan mongol bohiin udam eme hureed tasarlaa haramsaltai l ym\n

0  |  0
Халх(202.126.89.125) 2023 оны 02 сарын 02

Халх Монголын ёс жудагтай аваргадаа аз жаргал хүсье.

0  |  0
Манлайбаатар (59.153.112.151) 2023 оны 02 сарын 02

Би дүүгээрээ бахархаад барамгүй нулмис унагаж сууна гэхдээ миний хүү 3- үе дамжсан бөхийн удам хүүгээ оруулах юм сан гэж л бодож сууна бурхан өршөөг

0  |  0
Эх орон(103.57.93.122) 2023 оны 02 сарын 02

Их аврагын маань Монгол удам энэ хүрээд тасарч байгаад харамсаж байна.Бид эх оронч, үндсэрхэг байж улс гүрнээ авч үлдэх учиртай.Даваажаргал сумод гайхалтай рекорд тогтоосон нь маргашгүй үнэн.Гээд тэр нь одоо Монголд юуны хамаатай гэж.Японы иргэн япон эхнэр, үр хүүхэдтэй харь элгийн болсон энэ хүнийг Монголд хамааруулаад ч яахын.ямар хэрэгтэй юм.Энэ хүн эх орноо сонгосон, тэгээд л гүйцээ.

2  |  0
Гэрэл (192.82.69.130) 2023 оны 02 сарын 02

Хүмүүсээ хүссэн хүн бүр хүрчихэж чаддаггүй энэ том амжилт нь өөрөө монгол түмэндээ барьсан бэлэг, олон ааш гаргаж нэр хүндээ алдаагүй түвшин нуруу, чигч шулуун зан нь харийн оронд битгий хэл монгол залуучуудад ч үлгэр дууриалтай байгаа. Бялдууч хүмүүс эрхэм хүний агуу амжилтыг гутаах гэж новширох юм. Өөрсдөө монголдоо ч олигтой амьдарч чадахгүй шүүмжлэхээс өөр юу ч хийж мэдэхгүй хүмүүс л хорон үг шидэж байгаа

0  |  1
Эрднээ(202.126.89.196) 2023 оны 02 сарын 01

Монгол хүний тэсвэр хатуужил, биe бялдраар энэхүү том амжилтыг гаргаж сумогийн түүхийг монгол эр хүн бичлээ. \nИргэншил бол яах вэ? \nЦаашид манайхан бичсээр л байх болно.

1  |  0
Иргэн(202.126.89.91) 2023 оны 02 сарын 02

Монголын нэрийг гаргасан мундаг хүн дээ . Ариунбаатар , Hu хамтлагийг урьсан нь монголоороо бахархаж явдаг сэтгэлийг нь харуулж өгсөн шүү . Хаана ч амьдарсан байлаа гэсэн монголын нэрийг дэлхийд харуулж яваа цөөн хүмүүсийн нэг Дээ

2  |  0
Кккккк(192.82.70.219) 2023 оны 02 сарын 01

Монгол сайхан эрчүүд аваргууд энэ хүнээр дутахгүй дээ сайхан монгол эрчүүд олон төрнөө санаа зоволтгүй \n

1  |  0
Цо(192.82.71.29) 2023 оны 02 сарын 01

Сайхан монгол генийг японд орхиж буйд харамсаж явдаг

4  |  3
mongolio(66.181.161.58) 2023 оны 02 сарын 28

mongol ulsiin ih bayr naadamd zodogloosoi aawin dewjeend dewej uzeeese

3  |  0
Монгол(202.21.101.130) 2023 оны 02 сарын 01

Дархан аврага Мөнхбатын хайран монгол гене хөсөр хаягдав. Өдий зэрэгт хүргэсэн монгол ахуй, монгол улсынхаа тухай, монгол түмнийхээ тухай үг унагасангүй жмнхэнэ самурай болжээ энэ хүн.

10  |  6
Иргэн(202.126.89.146) 2023 оны 02 сарын 01

Монгол гэсэн зүрх сэтгэл битгий хэл тийм үг ч гарсангүй энэ хүнээс

9  |  2
ЗОЧИН(103.229.121.121) 2023 оны 02 сарын 01

ДАВГАДОРЖ ХУЛГАЙ ЛУЙВАРЧИН ӨӨРИЙГ НЬ ӨӨД НЬ ТАТСАН ЯПОН УЛСАД ОЧИХ НҮҮРГҮЙ БОЛСОН !!! ЯПОНЫ НУТАГТ ХӨЛ ТАВИМАГЦ НЬ ТЭДНИЙ ХУУЛЬ , ШҮҮХ , ЦАГДАА СААТУУЛАН ШАЛГАХААР НӨХЦӨЛ БАЙДАЛД ОРЧИХСОН БУЛТАЖ ЯВАА !!!

2  |  2
Голден(202.55.188.102) 2023 оны 02 сарын 01

Япондоо л аварга юм байгааз. Энд аймгийн начинг ч дийлэхгүй дээ.

3  |  5
Бид(66.181.161.56) 2023 оны 02 сарын 01

Муулах нь битгий хэл бодох ч хэрэггүй омогшил төрнө

3  |  0
Мартсанасс(66.181.161.241) 2023 оны 02 сарын 01

дагвадорж нь байхгүй юм

2  |  0
Зочин(202.126.90.86) 2023 оны 02 сарын 02

Аварга мэдэж бга байхөө Монгол удамдаа нэг юм үлдээх байхаа. Иргэншил нь Япон ч доторх сэтгэл нь мэдээж Монголдоо байгаа битгий муугаар хэлээ ард түмэн минь...

22  |  1
Eh oron(66.181.160.23) 2023 оны 02 сарын 01

Yaltgui l ih Mongol ulsiin ur sad setgel sanaa oyun bodol ni eh ornoosoo yvaagui huu Mongol ulsiin baharhalt avargiin huu .ongol ulsiin ner hundiig ymagt urguj yvah baharhalshuu hulgaichgui bolson tsagt ni Mongol ulsdaa ard tumendee urgelj tuslaj demjij yvaarai

4  |  0
Зочин(202.126.89.76) 2023 оны 01 сарын 31

Цэвэр монгол удмаа заавал үлдээгээрэй

11  |  7
Зочин (103.26.193.172) 2023 оны 01 сарын 31

Гайхалтай он жилүүд байлаа. Бахархаж байна. Охин үнэхээр сэтгэл хөдөлгөлөө. Цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье.

6  |  0
Төрөө Илүү тодорхой Мэдээлэл авая(202.9.46.136) 2023 оны 02 сарын 01

Цэвэр Монгол удам аа заавал үлдээгээрэй !

3  |  6
Иргэн(64.119.21.110) 2023 оны 02 сарын 01

монгол улсаа япон улсад сурталчлан таниулахад асар их үүрэг гүйцэтгэсэн. японы иргэн болсон нь хамаагүй. монголчууд ярьдаг даа элэг нь хаачвал л гэж

10  |  0
Сараа.до(133.32.219.237) 2023 оны 01 сарын 31

Үнэхээр бахархаж бна

5  |  0
zail(202.21.107.10) 2023 оны 02 сарын 01

zail hogiin samuurai

5  |  11
Fg(98.204.176.20) 2023 оны 02 сарын 01

Ene huu n saihan huu bna daa.chactai ch um.Zov saihan yavahad ene shuu dee.Moyo avarga gej il tsagaan hun blaa

4  |  1
Аса Монголын циркийг(202.9.40.121) 2023 оны 01 сарын 31

Тус болохгүй бол бүү гай бол гэдэг Монгол үгийг Асад хэлцгээе. Аса\nМонголын циркийг буцааж өг гэж Японд жагсаал зохион байгуулцгаая

2  |  1
Хүн чанар(202.126.90.93) 2023 оны 02 сарын 01

Сумод оруулсан Кюкүшүбатбаяр, Монгол бөхийн зууны манлай Баянмөнх 2- г яагаад урисангүй.

8  |  5
Баярт(192.82.84.115) 2023 оны 02 сарын 01

аса япон яагаад очоогүй вэ кккк очвол шорон тиймээс хаа нэг газар зугтааж яваа

4  |  1
Оргил (202.126.89.147) 2023 оны 01 сарын 31

Энд АСА ямар буруутай вэ? Сайхан бурах юм даа

2  |  3
зочин(202.126.88.95) 2023 оны 02 сарын 01

Яах аргагүй төлөв түвшин даруухан сайхан хүү, үргэлж дэмждэг юу санасан 9цагаан хүсэл нь тэгш дүүрэн биелэх болтугай.

16  |  1
Н(66.181.160.118) 2023 оны 02 сарын 01

Тэнэмэл цагаач

6  |  25
ЗОЧИН(103.229.121.121) 2023 оны 01 сарын 31

АСА ДАВГАДОРЖ ХУЛГАЙЧ ЯПОНД ОЧИХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖГҮЙ БОЛЧИХСОН !!! МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНДИЙГ ДАВХАР ГУТААЖ ЯВАА ЛУЙВАРЧИН !!! ЯПОНЫ НУТАГ ДЭВСГЭРТ БУУХ Л ЮМ БОЛ ТЭДНИЙ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН БАРИВЧЛАН СААТУУЛАХ НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХСЭН !!!

3  |  7
Энэ(103.26.194.3) 2023 оны 02 сарын 01

МОНГОЛД амьдархаас зүгээр л АЙСАН

3  |  15
Top