Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхогийн зодог тайлах ёслолын сэтгэл хамгийн их хөдөлгөсөн явдлын нэг нь отгон охин Маюүва аавдаа зориулан хэлсэн үг байлаа.
Уг нь цаасан дээр бичсэн захидлаа унших ёстой байсан ч охин бүгдийг нь цээжилсэн гэдгээ эхлээд хэлж, ордонд ирсэн үзэгчдийн сэтгэлийг уяраалаа.
Хүн бүрийн хайрыг татсан бяцхан охины аавдаа хэлсэн үгийг хүргэж байна.
“Сүмо бөхөөс зодог тайлсан аавдаа чин сэтгэлээсээ мэндчилмээр байна.
Аав таны сүүлийн барилдааныг би маш сайн санаж байна. Тэр үед аав минь энэ ертөнцөд хэнээс ч илүү сайхан харагдаж, хэнээс ч илүү гэрэлтэж байсан.
Одоо миний өмнө зогсож байгаа аавын маань сүмо бөхийн магэ үс нь байхгүй болохоор бага зэрэг хачин байгаа ч өмнөхөөсөө илүү зөөлхөн, эелдэг царайтай харагдаж байна.
Өмнө нь аав магэ үстэй байхад би толгойд нь хүрч болдоггүй байсан. Одоо харин магэ байхгүй болсон болохоор аавынхаа толгойг илмээр байна. Намайг байнга хайрлан илдэг байсных нь хариуд одоо би аавдаа толгойг нь зөндөө олон удаа илж өгмөөр байна.
Дэлхий дээрх хамгийн зөөлхөн, гоё аав хэвээрээ байгаарай.
Дэлхий дээрх таны хамгийн хайртай охин Маюүва...
Аавын минь зодог тайлах ёслолд хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа”
Сэтгэгдэл ( 4 )
Mongol mongol gehee volildoo ichmeer yum zugeer l shn bn shdeee
yadaj huuhde mongoloor yriulj suragmaar ym
Хөөрхөн юм бэ? Охинд нь монгол хувцас өмсгөсөн бол гэж бодогдож байна. Япон хүн зодог тайлж баыгаа ч юм шиг
xuu ny obooteigee adilkhan yum