
Болгарын нийслэл Софид нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 5-нд “Дэлхийн миссис” буюу нөхөрт гарсан эмэгтэйчүүдийн Гоо бүсгүйн тэмцээн болж өндөрлөлөө.
2007 оноос хойш зохиогдож байгаа тус тэмцээнд анх удаа орос бүсгүй түрүүлж байв.
Удмуртын 34 настай Елена Максимова 120 орны эмэгтэйчүүд дундаас манлайлж, энэ жилийн Дэлхийн миссис болжээ.
Елена Максимова Ижевск хотод нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Гадаад хэлний сургуулийн эзэн. Аялах дуртай. Дэлхийн 34 оронд очиж үзсэн.
Сэтгэгдэл ( 2 )