Нийслэлийн Прокурорын газраас “ХӨГЖЛИЙН БАНК”-ны хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1741000380228 дугаартай хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан ирэх долоо хоногийн лхагва гараг буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр болохоор тов гарлаа.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас олон оролцогчийг нэг дор багтаах боломжтой шүүх хуралдааны заал танхимыг судлах зорилгоор нийслэлийн зарим шүүхүүд рүү албан бичгээр хандсан боловч тухайн шүүхүүдэд өөрсдийн шүүн таслах ажлын ачаалал их байгаа, түүнчлэн 100-аас дээш хэргийн оролцогчидтой шүүх хуралдаан хийх заал танхим байхгүйгээс “боломжгүй” гэх хариуг ирүүлсэн байдаг.
Улмаар шүүн таслах ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүргийн хүрээнд хуралдааныг хуулийн хугацаанд, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж өгөх хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж, хуралдааныг Нийслэлийн Улаанбаатар чуулга /театр/-ын байранд явуулахаар болсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
xural xiij tsag aldaad yanaa shuud shoron