Дэлхийн хуримын өдөрт зориулсан Шилдэг гэрэл зургууд

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 12

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12 Бүх дэлхийн Хуримын өдөр. Энэ сайхан баярт зориулан Зиндаа сайтаас “International Wedding Photographer of the Year” уралдааны шилдэг гэрэл зургуудыг танилцуулж байна.

“Зураг авахаар бэлтгэж байтал хүчтэй салхи Лианагийн алчуурыг хийсгэсэн. Сүйт залуу алчуурын хойноос гүйж байхад Лиана үнэн сэтгэлээсээ инээж байлаа” Австрали, Ди Камп.

"Энэ зураг бол хуримын жирийн зургаас өөр. Инээд баясал, эрч хүч, голд нь сүйт бүсгүй Тиффани” Шотланд, Жим Кэрил.

"Аравдугаар сарын хүйтэн өглөө, Скай арал. Мандах нарыг харахаар яваа хосууд” Их Британи, Эмили Питерс.

"Апули арал дээр аравдугаар сард авсан зураг. Маш хүйтэн, салхитай өдөр байлаа. Сүйт бүсгүй дээвэр дээр зургаа авхуулахыг хүссэн тэр мөчид салхи алчуурыг нь хөөргөж билээ” Итали, Федерика Ариемма.

"Гайхалтай тохирол: бүрхэг тэнгэр, тагт, тагтаа, залуугийн найзууд” Канад, Jeff.

"Би түүх болгоныг энгийнээр гаргах дуртай. Тэг, ингэж зогс гэж үйл явдалд оролцдоггүй” Итали, Маттео Ломонте.

"Модны гэрэл, дундаа нүхтэй хуучин диск ашиглан авсан зураг” Герман, Росси Механезидис.

"Робертагийн ахын хурим дээр зураг авахад Роберта дахиж уулзах юм шиг мэдрэмж төрж байна гэж хэлж билээ. Үнэхээр хэдэн жилийн дараа би Роберта, Маттео хоёрын хурим дээр зураг аваад зогсож байлаа” Итали, Франческо Брунелло.

"Байшингийн дээвэр дээр гарч авсан зураг. Миний хайртай зураг” Энэтхэг, Ависмит Бхаттачарья.

"Дэлхийн бүх хосын хайр дурлалын агшинг авахдаа би дуртай” Итали, Андреа Читтадини.

© Photo : Lars Gode/International Wedding Photographer of the Year 2022

© Photo : Andres Mondragon/International Wedding Photographer of the Year 2022

© Chris Jallard/International Wedding Photographer of the Year 2022

© Jeff/International Wedding Photographer of the Year 2022

© Photo : Adriana Ortiz/International Wedding Photographer of the Year 2022

© Photo : Himanshu Patel/International Wedding Photographer of the Year 2022

© Photo : Clane Gessel/International Wedding Photographer of the Year 2022

© Photo : Anton Iskra/International Wedding Photographer of the Year 2022

© Photo : Adriana Ortiz/International Wedding Photographer of the Year 2022

© Photo : Li Yushan

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top