Хөгжлийн банкны хэлэлцүүлэгт СЭТГҮҮЛЧИД АЖИГЛАГЧААР сууна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 14

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хэргийн оролцогчид багтахуйц танхим болох Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Шүүх хуралдааныг нээлттэй, ил тод явуулах техник, зохион байгуулалтын арга хэмжээг шүүхийн захиргааны байгууллагаас холбогдох хууль, журмын дагуу авч хэрэгжүүлж байна.

Танхимын гадна дэлгэц байршуулан шүүх хуралдааныг дамжуулахын зэрэгцээ хуралдаанд сэтгүүлчдийг ажиглагчаар суух боломжоор хангана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top