ХӨГЖЛИЙН БАНК: Шүүх хурал ХААЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 15

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны 10:00 цагт прокурор 6, яллагдагч 58, Иргэний хариуцагч 4, өмгөөлөгч 15, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 нийт 98 оролцогч болон ажиглагчаар 15 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нар оролцож эхэлсэн. 

Нэр бүхий 14 өмгөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, шүүх хүлээн авахаас татгалзсан. 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч Балганы Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хаалттай явуулах тухай хүсэлт гаргасныг прокурор үндэслэлтэй гэж дэмжиж, шүүгч хүлээн авснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттайгаар үргэлжилж байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэд(124.158.64.154) 2023 оны 03 сарын 15

яагаад нууцлах болов Шүүгч нар хог дээр гарч баларсан гашуун туршлага бий шүүдээ Энхбаяр,Гансүх нарын шүүх хурал бүтэн 5 өдөр булайгаа чирсэн хачин шүүх хурал болж билээ.С.Зоригийн аллагын хэргийг шүүх хурлыг ёстой ил явуулах хэрэгтэй Тэнд ч юм юм гарнадаа Одоогийн мөнгө идсэн хэргүүд бол яахав байдаг л зүйл Харин том дарга нар шүүгч прокурорууд холбогдчих гээд нууцлах шиг боллоо

0  |  0
Top