Роман Костомаровын зарим хурууг тайрч, БИЕ НЬ МУУДЖЭЭ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 15

Олимп, дэлхийн аварга уран гулгагч Роман Костомаров хэд хэдэн хавсарсан өвчний улмаас хөлөө тайруулсан билээ.

Тэгвэл өчигдөр /2023.02.14/ уран гулгагчийн хэд хэдэн хурууг нь тайрах мэс заслыг хийжээ. Цусны халдварын улмаас мөчнүүд нь үхэжсэн тул хуруунуудыг тайрахаас өөр аргагүй болсон байна.

Үүний дараа Роман Костомаровын биеийн байдал эрс муудаж, амьсгалын аппаратад орсон талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрбээр нэгдүгээр сарын 9-нд уушгины хатгалгаатай эмнэлэгт хэвтэж, бие нь хүндэрснээр уушиг орлуулах ЭКМО аппаратад орсон юм. Сэхээнд гурван долоо хоноод ухаан орсон Романд цусны халдвар, бүх биеийн хордлого зэрэг хавсарсан өвчнүүд илэрч, үе мөчнүүд нь үхжиж эхэлсэн.

 
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top