Олимпын аварга уран гулгагч Роман Костомаровын биеийн байдал сүүлийн өдрүүдэд мэдэгдэхүйц сайжирчээ.
Роман амьсгалын аппаратгүйгээр өөрөө амьсгалж эхэлсэн байна.
Уран гулгагч уушгины хатгалгаа, цусны халдвар, бүх бие махбодын хордлого зэргээс болж хоёр хөл болон гарын хэд хэдэн хуруугаа тайруулсан юм.
Сэхээнд гурван долоо хоногийг өнгөрүүлсэн түүний үе мөчнүүд үхжиж эхэлсэн тул хоёр хөлийг тавхайгаар нь тайрахаас өөр аргагүй болсон аж. Дараа нь түүний гарын зарим хуруунуудыг нь мөн тайрчээ.
Сэтгэгдэл ( 0 )