Олимп, дэлхийн аварга уран гулгагч Роман Костомаров уушгины хатгалгаа, цусны халдвар, бие махбодын хордлого зэрэг хавсарсан өвчнүүдийн улмаас хоёр хөлөө тайруулсан билээ.
Мөчнүүд нь үхжиж эхэлснээс болж уран гулгагчийн хоёр хөлийг шагайных нь доогуур тайрсан бол одоо гарын хуруу юмуу бугуйгаар нь тайрах аюул учраад байгаа талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Гар орчмын цусны эргэлт нь сэргэхгүй бол тайрах шаардлагатайг ойлгосон Костомаров өөрөө шаардлагатай бол хуруу, гарыг нь тайрах зөвшөөрлийг өгсөн байна.
Роман Костомаров нэгдүгээр сарын 9-нд уушгины хатгалгаагаар эмнэлэгт хэвтэж, гурван долоо хоногийг сэхээнд өнгөрүүлээд энэ сарын эхээр ухаан орсон юм. Гэвч түүний бие бүрэн сайжраагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )