Олимпын аварга Роман Костомаровын хурууг тайрахаар болжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 04

Уран гулгалтын бүжгийн төрлийн олимпын аварга, дэлхийн хоёр удаагийн аварга Роман Костомаров гурав дахь долоо хоногтоо сэхээнд байгаа билээ.

Томуутай хавсарсан зүүн талын уушгины хатгалгаа болон цусны халдвар, хордлого болсон түүний мөчүүд нь үхжиж эхэлсэн байна.

Ухаан орсон ч ярьж чадахгүй байгаа 45 настай уран гулгагчийн гарын хуруунуудыг тайрах шаардлагатай болсон бол хөлийг нь авч үлдэхээр эмнэлгийнхэн хичээж байгаа аж. Гэхдээ хөлийг нь үлдээх боломж тийм ч өндөр биш байгаа гэнэ.
 


Уран гулгагчийн хэвтэж буй Коммунарка эмнэлэгт ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко ирж, түүний биеийн байдлыг асуужээ.
 


Костомаров удахгүй Германы эмнэлэг рүү шилжих аж. Түүний эхнэр, уран гулгагч Оксана Домнина нөхрийнхөө дэргэд байнга байхыг хичээж байгаа гэнэ.

Мөн хамтран гулгагч Татьяна Навка нь шаардлагатай тусламжийг үзүүлэхээр хичээж байгаа аж.
 


 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол (66.181.160.61) 2023 оны 02 сарын 08

Хужаа гэсэн псдаа үхэж далд ор

1  |  3
Z(202.9.46.201) 2023 оны 02 сарын 08

Бос бос залуу минь алив сэргэ!!

12  |  1
Хужаа(203.91.115.47) 2023 оны 02 сарын 05

Улс орноо хөгжүүлээд герман шиг эмнэлэгтэй болоё гэхийн оронд германчуудыг үзэн ядаад герман шиг болох гэсэн украйн руу дайн хийж байдаг дүүрчихсэн тэнэгүүд шүү

18  |  7
Top