Уран гулгалтын Бүх Оросын аварга шалгаруулах тэмцээний үеэр 17 настай Марк Бреславский унаж, хамтран гулгагч охиноо гэмтээжээ. 14 настай Мария Симонова мөсөн дээр толгойгоороо хүчтэй унаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Марк, Мария хоёр унасан ч богино үзүүлбэрээ дуустал нь гулгажээ. Үзүүлбэрийн дараа эмнэлэгт хүргэгдсэн Мариягийн биеийн байдлын талаар дасгалжуулагч нь мэдээлэл өгсөн байна. Маша үзүүлбэрийн дараа бие нь муудахдаа их айсан ч одоо хэвийн болсон бөгөөд рентгенээр толгойд нь ноцтой гэмтэл илрээгүй гэнэ.
Цаашид үүсэж болох эрсдэлээс сэргийлэн шаардлагатай шинжилгээ, үзлэгийг хийлгэж байгаа бөгөөд хамтран гулгагч нь Машатай хамт эмнэлэг дээр байгаа талаар дасгалжуулагч Бетина Попова нь ярьжээ.
Марк Бреславский, Мария Симонова хоёр нь Оросын шинээр түрэн гарч ирж буй уран гулгалтын хос оддын нэг юм.
Сэтгэгдэл ( 1 )
Gaiguy bol zuger bailguydee