Коронавирусний цар тахал дэлхий дахиныг хамарч, энэхүү халдварын улмаас бид хүнд үеийг даван туулж байгаа гэхэд болно. Ковидын халдвараар өвчлөөд эдгэрсэн ч эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөө их. Цар тахал бидний сэтгэлзүйд ч сөрөг нөлөө үлдээсээр буй.
Коронавирусний халдвар болон янз бүрийн вирусээр үүсгэгдэж буй ханиадаар өвчилсний дараа эрүүл мэнддээ сайтар анхаарах ёстой. Эрүүл мэнддээ хангалттай анхаараагүйгээс болж амь насаа алдах, эд, эрхтэнээрээ хохирох асуудал гарсаар байна. Саяхан нэгэн монгол залуу ханиад хүрч, удаан хугацаагаар ханиалгаж явсан ч эдгэрчээ. Гэвч эдгэрсэн гэж бодож явсан түүний уушги усжиж, хүндээр өвчилсөн байна. Залуу нас, үнэт цагаа эмнэлгээр явж өнгөрүүлэх, цаашлаад эрүүл мэндээрээ ноцтой хохирох тохиолдол энэ мэтээр олон бий.
Хойд хөрш ОХУ-ын алдартай уран гулгагч, олимп, дэлхийн аварга Роман Костомаров нэгдүгээр сард уушгины хатгалгаатай эмнэлэгт хэвтэж, гурван долоо хоногийг сэхээнд өнгөрүүлсний дараа мөчнүүд нь үхжиж эхэлснээр гарын хуруунуудыг нь тайрахаас өөр аргагүй болж буй харамсалтай тохиолдол мөн л томуу, хатгалгаатай холбоотойгоор эхэлжээ.
Нэгдүгээр сарын 9-ний өглөө томуутай хавсарсан зүүн талын уушгины хатгалгаа оноштойгоор эмнэлэгт хэвтсэн түүний бие оройдоо муудаж, сэхээнд орсон байдаг. Эрүүл чийрэг, 45 настай уран гулгагчид цусны халдвар болон бие махбодын хордлого илэрчээ. Гурван долоо хоногийг сэхээнд өнгөрүүлж, ухаан орсон ч ярьж чадахгүй байгаа Костомаровын мөчнүүд нь үхжиж эхэлсэн байна. Уран гулгагчийн гарын хуруунуудыг тайрах шаардлагатай болсон бол хөлийг нь авч үлдэхээр эмч нар хичээж байгаа аж. Гэхдээ хөлийг нь үлдээх боломж тийм ч өндөр биш байгааг эмч нар хэлсэн байна.
Эхлэл хаанаас тавигдав?
Оросууд алдартай уран гулгагчийн эрүүл мэндийн төлөө залбирч байгаа аж. Эхлээд түүний хатгалгааны шалтгааныг ковидын халдвар гэж байсан ч тамирчин залуугийн ковидын шинжилгээ сөрөг гарчээ.
Олимпын аваргын эрүүл мэндэд ноцтой асуудал тулгарах эхлэл хаанаас тавигдсан талаар уран гулгагч байсан ОХУ-ын Төрийн Думын гишүүн Светлана Журова “Костомаров шүтэн бишрэгчдээсээ вирусний халдвар авсан байж болзошгүй. Би Романтай сайн танил. Бид хоёр Турины олимпын үеэс найзалсан. Тэр маш сайн залуу. Нийтэч, мэдрэмжтэй, маш таатай залуу. Би түүний бүх шоунд очсон. Роман шүтэн бишрэгч нартаа гарын үсгээ өгөхөөс, хамт зураг авахуулахаас татгалзаж байгааг нэг ч удаа хараагүй. Тэр гаднаас халдвар авсан байх” гэж “Московский комсомолец”-д ярьжээ.
Нэг талын уушгиндаа хатгалгаатай байсан ч эрүүл мэндэд нь олон ноцтой асуудал үүссэн түүний төлөө залбирахыг Оросын одод фэнүүдээсээ гуйжээ. Оросын алдартай жүжигчин Екатерина Гусева болон “Ледниковый период” шоунд Костомаровтой хамтран гулгаж байсан жүжигчин бүсгүйчүүд түүний эрүүл мэндийн төлөө залбирахыг гуйсан байлаа.
Уран гулгагч анх эмнэлэгт хандах үедээ их ядарч, цээжээр нь өвдөж байжээ. Зүүн уушгиндаа хатгалгаа авч, цусны халдвар болсон түүнд уушги орлуулах ЭКМО аппарат залгаж олон хоносон байна. Түүний эрүүл мэндэд нэмж асуудлууд үүссээр байв. Саяхан ухаан орсон ч ярьж чадахгүй байгаа Роман өөрт нь юу тохиолдсоныг бүрэн ойлгож байгаа гэнэ. Эмч нарын хамт түүнийг сахиж буй эхнэр Оксана Домнинагийнх нь ярьснаар удахгүй Романыг Германы эмнэлэг рүү авч явахаар ярилцаж байгаа аж.
Түүний бие яагаад хүндрэв?
2006 оны Турины олимпын аварга залуу шинэ жилээр нийт 30 уран гулгалтын шоунд оролцжээ. Эмнэлэгт хэвтэхээсээ өмнөхөн ч тэрбээр халуунтайгаар гулгаж байсан гэнэ. Шоунд түүнийг орлох хүн байхгүй тул Роман мөсөн дээр таван минут гулгахад зүгээр гэж боджээ.
Энэ талаар түүний найз, олимпын аварга, Төрийн Думын гишүүн Светлана Журова “Бид ханиадтай гулгах тохиолдол байдаг. Энэ нь хамгийн том алдаа. Мөсөн дээр гулгахад дулаан байх хэрэгтэй. Сүүлийн үед Камилла Валиева, Таня Навка зэрэг уран гулгагчид Улаан талбайд гадаа гулгаж байгаа нь санаа зовоож байна. Гадаа жаахан гулгаж болох ч дулаан хувцастай гулгаад гэртээ харихыг зөвлөе. Уран гулгагчид шоуны үеэр тайзны хувцастай байж, өөр ямар ч дулаан хувцас өмсдөггүй. Харамсалтай нь гадаа гулгахад хасах градуст уран гулгагч нар малгайгүй байдаг. Энэ нь эрүүл мэндэд хортой гэдэг нь эргэлзээгүй юм. Костомаровын нэгэн шоуны үеэр ч маш хүйтэн байсан. Эдгээрээс болж түүний эрүүл мэндэд асуудал тулгарлаа” гэжээ.
Мөн Роман уламжлалт эмчилгээний оронд харзны усанд орсон гэх мэдээлэл хойд хөршийн хэвлэлүүдээр гарсан байна.
Хоёр уушгины хатгалгаа
Түүнчлэн нэгдүгээр сарын 5-нд 77 настай найруулагч Никита Михалков ковидын халдварын улмаас хоёр талын уушгины хатгалгаатайгаар эмнэлэгт хэвтжээ. Түүний даралт нь ихэсч, зүрхний цохилтын тоо нь олширсон байна. Хоёр өдрийг эмнэлэгт хандаагүй өнгөрүүлсэн түүний халуун нь 40 хэмд хүрэхэд эмнэлэгт хүргэжээ. Найруулагч хүчтэй ханиалгаж, гэдэс, дотор эрхтэн нь өвдөж байсан аж.
Модель бүсгүйн хүндрэл
Тэгвэл өнгөрсөн зун 25 настай модель Хэйли Бибер ковидын дараах эрүүл мэндийн өөрчлөлтийн улмаас төв мэдрэлийн системийн хүндрэлд орсон билээ. Дуучин Жастин Биберийн эхнэр коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсний дараа тархинд нь бүлэн үүссэн байна. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэж, цус харвалтаас сэргийлж чаджээ. Бүсгүйг өглөөний цайгаа ууж суухад нь цус харвалтын шинж тэмдэг илэрсэн байна. Шинжилгээгээр түүний тархины судсанд жижиг бүлэн үүссэн нь тогтоогджээ. Яаралтай эмчилгээний дараа бүлэн алга болсноор Хэйли аюулаас аврагдсан байна.
Ковидоор хүндээр өвчилж, цус харвах дөхсөний дараа түүний сэтгэц болон биед өөрчлөлт орсон талаар Хэйли ярьсан билээ. Цус харвалтын шинж тэмдгийн дараа Хэйли сэтгэл түгших эмгэгтэй болж, дахин тийм зүйл тулгарах вий гэсэн айдас зовоох болжээ. Мөн гэмтлийн дараах стрессийн эмгэгээр шаналж буй тухайгаа модель бүсгүй ярьсан билээ.
Ковидын дараа өгөх ёстой шинжилгээнүүд
Ковид болон энэ өвчний дараах хүндрэлийн улмаас нас барсан алдартан ч олон бий. Хэрвээ уншигч танд ковидын дараа эрүүл мэндэд асуудал үүссэн бол, ковидын дараах хам шинж байсаар байвал дараах шинжилгээг заавал өгөөрэй.
Ковидын дараа нөхөн сэргэхэд чухал шинжилгээнүүд:
Эдгээр үзүүлэлтийг шалгах нь COVID-19-ийн халдвараар хөнгөн, хүнд өвчилсөн бүх хүнд шаардлагатай. Тэр дундаа хатгалгаа болж, хүндэрсэн өвчтөнүүдэд маш хэрэгтэй. Эрч хүчгүй болох, нойрны хэмнэл өөрчлөгдөх, ядрах, амьсгал боогдох, ханиалгах зэрэг нь бүгд эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ шалгах шаардлагатайг харуулна. Дээрх шинжилгээнүүд нь ковидын дараах хүндрэл үүсэхээс сэргийлж, бүрэн эдгэрэхэд тусална.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Сайн байна уу Хатагтай ноёнтоон\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 33 7 55 40 49 85