Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр10:00 цагт эхэлсэн.
Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж байгаа юм. Харин шүүх хуралдааны эхэнд нэр бүхий 14 өмгөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн ч хүсэлтийг хангаагүй юм.
Харин яллагдагч Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг хурлыг хаалттай явулах хүсэлт гаргаснаар хурал хаалттай үргэлжилж, оройн 21:30 минутад хуралдаан завсарласан юм.
Өнөөдөр /2023.02.16/ хуралдаан хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )