ТАНИЛЦ: Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жилийн ЗҮГ МӨР, СУУДЛЫН ЗАСАЛ

2023 оны 02 сарын 16

Монголчууд Цагаан сарын шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргаж, тухайн жилийнхээ цээрийг арилган, сайн сайхныг бэлгэдэн ерөөдөг.

Зүг мөрөө гаргахдаа өөрийн цог хийморийн зүгт гарч, буян хишгийнхээ зүгээс ирдэг. Гэхдээ зарим суудалд суусан хүмүүсийн гарах зүг өөрчлөгддөг. Тэр нь юунаас хамаарч байна вэ гэхээр тухайн жилийн хар нохойн ам буюу гарч болдоггүй зүг гэж байна. Хар нохойн ам нь жил бүр харилцан адилгүй байдаг.

17 дугаар жарны Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жилд хар нохойн ам чанх зүүн зүгт таарч байна. Тиймээс энэ жил тухайн зүгт цог хийморийн зүг нь байгаа хүмүүс зүүн зүг рүү зүг мөрөө гаргаж болохгүй.

Хар нохойн ам руу цог хийморийн зүг нь таарч байгаа хүмүүс амин болон эмийн зүгийн аль нэг рүү гараад буян хишгийнхээ зүгээс ирнэ.

Түүнчлэн байр орон сууцанд амьдардаг хүмүүс зүг мөрөө гаргахад хүндрэлтэй биш. Гадаа гараад маш бага хэмжээтэй газар байсан ч тэр газартаа нэг цэг аваад тэр цэгээсээ цог хийморийн зүг рүүгээ хэд алхаад, цэгээ нар зөв тойрч буян хишгийнхээ зүгээс нөгөө цэг дээрээ очиход болно гэдгийг зурхайч хэлж байна. Мөн есөөс доош насны хүүхдийн зурхай, засал номыг тусад нь онцгойлж хийдэггүй. Тэдгээр нь эцэг, эхийнхээ зүг мөр, засал номоор зан үйл нь болж байдаг гэдгийг дурдах нь зүйтэй.
 


Найман суудал байдгаас шороо, огторгуй, уул, хий гэснийг суудлын өнцөг гэнэ. Өнцөг суудал дээр сууж байгаа хүмүүс "суудлын өнцөг" гэдэг заслыг заавал хийлгэх хэрэгтэй байдаг аж.

Зурхайчийн ярилцлагаас эш татвал "Өнцгийн заслыг зайлшгүй хийлгэхээс гадна суудал тус бүрд тусдаа уншуулах ном байдаг, өөр өөрийн онцлогтой. Жишээ нь шороо суудалд суусан хүмүүс байшин барих, газар ухах гэх мэт газар шорооны үйл хийхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Огторгуйд суусан хүмүүс өндөр зүйл дээр гарахгүй байх, хэл амнаас сэрэмжлэх хэрэгтэй. Уул суудалд суусан хүмүүс суудлын өнцгийн нөлөөнөөс гадна уулын орой дээр гарахад ямар нэг саад гарах гээд байдаг. Манайхан Бурхан халдун, Шилийн богддоо очно гэдэг. Тиймээс тухайн суудалд суусан хүмүүс аль болох тэр үйлээ цээрлээд, нэг жил өнжчихвөл зүгээр. Хий суудалд суусан хүмүүс хэл аманд өртөмтгий байх талтай гэх мэт нөлөөллүүд байдаг. Тиймээс суудлын өнцөг заслаа хийлгэхээс гадна сая хэлсэн онцлогуудыг анхаараад, онцлогтоо тохирсон засал номоо уншуулах хэрэгтэй" хэмээв. /Туулай жилд анхаарах зүйлс, засал номын талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу./

 

“МАНБА ДАЦАН ХИЙД”-ИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАНЫ ХАР НОХОЙН АМЫГ ТООЦОН ГАРГАСАН

ЗҮГ МӨР ГАРГАХ ЗУРХАЙ, СУУДЛЫН ЗАСАЛ НОМ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top