ХӨГЖЛИЙН БАНК: Шүүх хурал 13.30 цаг хүртэл завсарлалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 16

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр10:00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж байгаа юм. Харин шүүх хуралдааны эхэнд нэр бүхий 14 өмгөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн ч хүсэлтийг хангаагүй юм. 

Харин яллагдагч Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг хурлыг хаалттай явулах хүсэлт гаргаснаар хурал хаалттай үргэлжилж, оройн 21:30 минутад хуралдаан завсарласан юм. 

Өнөөдөр /2023.02.16/ хуралдаан хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж, 13.30 цаг хүртэл завсарлага авлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top