ШУУРХАЙ: Хөгжлийн банкны хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 16

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр10:00 цагт эхэлж өнөөдөр /2023.02.16/ хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж, 21.45 цагт шийдвэрээ гаргалаа. 

Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Болдбаатар даргалж байгаа бөгөөд ЭХХШТХ-ийн 33.3 дугаар зүйлд зааснаар хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэхээр боллоо.

Өмгөөлөгч нарын зүгээс хэргийг түдгэлзүүлэх, үндсэн хуулийн цэцэд байгаа маргаантай холбогдуулан хойшлуулах, прокурорын гаргасан алдаа буюу тоо баримт, үг үсэгт засвар оруулах, нэр бүхий яллагдагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад эрх зөрчигдсөн, хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийг харьяа шүүхэд шилжүүлэх гэх хүсэлтүүд ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхгүйгээр шийдвэрлэж ийнхүү шүүх рүү шилжүүлээд байна. 

Шүүх хуралдаан ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийн 09.00  цагт товлогдсон бөгөөд хуралдааны зарим хэсгийг хаалттай явуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, шүүх хурлын нээлт болон хаалтад хэвлэл мэдээллийн ажилтан, ажиглагч нар оролцох боломжтой бөгөөд бусад үед хэргийн оролцогч, холбогдогч нар хуралдаанд суух юм. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.138.69) 2023 оны 02 сарын 23

Oboodooo

0  |  0
(73.37.56.46) 2023 оны 02 сарын 17

Авилгач хулгайч архаг гэмт хэрэгтэн шүүгч прокурорууд нь гараа үрээд л сууж байгаа байхадаа.

0  |  0
Top