Туулай жилийн ШОРООН ҮХРИЙН ШИНЖ болон ЗҮГ МӨР ГАРГАХ ЗУРЛАГА

2023 оны 02 сарын 17

Дэлгэр сайхан монгол оронд минь хүйтний эрч суларч, хүн, малын нуруу тэнийн урин хавартай золгож, 17 дугаар жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Усан туулай жилээ угтлаа.

Жил жилийн өнгийг зурхайч нар 60 жилийн үр, Шороон үхрийн зурлага, Цасан чихрийн амт, Жилийн хаан үр гэх мэт олон зүйлээр шинжиж гаргадаг. Тэгвэл монголчуудын голчлон хардаг Шороон үхрийн зурлагаар угтан авч буй Усан туулай жилийг өнгийг хэрхэн шинжсэнийг "Манба дацан" хийдийн зурхайч, Анагаах ухааны Магистр Д.Сайнсайханаас тодруулан хүргэе.



УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН ШОРООН ҮХРИЙН ЗУРЛАГА

 


ШОРООН ҮХРИЙН ЗУРЛАГААР ҮХЭР НЬ: Шороон үхрийн толгой, эвэр, чих, сүүл, омруу, туурай нь хөх, шийр, ногт нь улаан, бие нь ногоон, цулбуур нь шар, ходоод нь цагаан, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан байна.

Энэхүү шинжээр: Улирлын эхээр хур болон салхи шуурга ихтэй, дөрвөн улирал бүрийн сүүлээр хур бага, жилийн дундуур өвс, ногоо, тариа будаа ургац сайтай байна.

ҮХЭР ХАРИУЛААЧ НЬ: Өвгөн хүмүүн царай нь улаан, дээл нь хөх, бүс нь шар, малгайгаа баруун гартаа барьсан, нэг гэзгээ баруун чихнийхээ араар, нөгөө гэзгээ зүүн чихнийхээ урдуур унжуулсан, олс бургасан иштэй хөх шилбүүр барьсан, хөх гутал өмссөж үхрийн өмнө яаравчлан гүйж явна.

Энэхүү шинжээр: Настанд буюу өндөр дээд суудалтанд ээлтэй сайн амгалан ажил үйлс бүтэмжтэй, идэр залуус буюу дунд түшмэдэд дунд зэрэг, нялхас буюу энгийн ард иргэдэд ширүүвтэр байх төлөвтэй ба жилийн ерөнхий төлөв хааны хүч их болж ард түмний амьдрал доройтож, үймээн самуун, хямрал тэмцэл гарах талтай, элдэв өвчин ялангуяа халуун өвчнөөс болгоомжил.
 

17 ДУГААР ЖАРНЫ ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ ХЭМЭЭХ УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН

ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ, МӨР ГАРГАХ ЗУРЛАГА

СУУДАЛ

ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ

ХҮЙС

ТӨРСӨН ОН

Гал

Зүүн урд зүг буюу цог хийморийн зүгт гарч "Ум базар дагийни базар еэ мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 удаа уншиж зүүн хойд зүгрүү чиглэж гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтрааж хаяж буян хишгийн зүг урд зүгээс ирнэ.

Эр

1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023

Эм

1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

Шороо

Баруун зүгт буй цог хийморийн зүгт гарч "Ум бадма дагийни хум мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 уншиж зүүн зүгт чулуу, шороо цацаж буян хишгийн зүг баруун урд зүгээс ирнэ.

Эр

1926, 1934, 1942, 1950, 1958,1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022

Эм

1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

Төмөр

Баруун урд зүгт буй цог хийморийн зүгт гарч "Ум раднаа дагийни хум мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч жижиг гал гарган хаяж буян хишгийн зүг баруун зүгээс ирнэ.

Эр

1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021

Эм

1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021

Огторгуй

Зүүн хойно буй цог хийморийн зүгт буй гарч “Ум пагма хум мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 уншаад зүүн урд зүгт огторгуйд модны үртэс цацаж баруун хойд зүг буй буян хишгийн зүгээс ирнэ.

Эр

1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

Эм

1926, 1934, 1942, 1950, 1958,1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022

Ус

Урд зүгт буй эмийн зүгт гарч "Ум гарма дагийни хум мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 уншиж баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ. (Энэ жил хар нохойн ам чанх зүүн зүгт харсан учир усанд суусан хүмүүс цог хийморийн зүгтээ гарахгүй эмийн зүгтээ гарч байна)

Эр

1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

Эм

1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2022

Уул

Баруун хойд зүгт буй цог хийморийн зүгт гарч "Ум будда дагийни хум мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 уншаад урд зүгт ууланд шороо, чулуу хаяад зүүн хойд зүг буюу буян хишигийн зүгээс ирнэ.

Эр

1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Эм

1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Мод

Хойт зүгт буй цог хийморийн зүгт гарч Ум базар дагийни хум мама бизаяа суухай" тарнийг 7-21 уншаад баруун урд зүгт мод хугалж хаяад зүүн зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.

Эр

1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Эм

1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Хий

Урд зүгт буй цог хийморийн зүгт гарч Ум базар пад ма мама бизаяа суухай" тарнийг 7-21 уншаад баруун хойд зүгт цаас салхинд хийсгээд зүүн урд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.

Эр

1928,1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Эм

1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top