Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг маргааш буюу 2023 оны гуравдугаар дугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагт "Улаанбаатар" чуулгын байранд үргэлжлүүлэхээр болжээ.
Өмнө нь 2023.02.15, 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд ирүүлсэн эл хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан болж, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Өмгөөлөгч нарын зүгээс хэргийг түдгэлзүүлэх, үндсэн хуулийн цэцэд байгаа маргаантай холбогдуулан хойшлуулах, прокурорын гаргасан алдаа буюу тоо баримт, үг үсэгт засвар оруулах, нэр бүхий яллагдагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад эрх зөрчигдсөн, хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийг харьяа шүүхэд шилжүүлэх гэх хүсэлтүүд ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхгүйгээр шийдвэрлэж, шүүх рүү шилжүүлсэн юм.
Маргааш болох Шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай явуулна.
Өөрөөр хэлбэл, шүүх хурлын нээлт болон хаалтад хэвлэл мэдээллийн ажилтан, ажиглагч нар оролцох боломжтой бөгөөд бусад үед хэргийн оролцогч, холбогдогч нар хуралдаанд суух юм байна.
Сэтгэгдэл ( 0 )