ХӨГЖЛИЙН БАНК: Өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 02

Хууль, хяналтын байгууллагаас Хөгжлийн банкны хэрэгт нэр бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг яллагдагчаар татаж, хэргийг нь шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл нэр бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.03.02/ 08:00 цагт эхэлсэн. Гэвч шүүх хурлын явцад яллагдагч нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг хойшуулах хүсэлт гаргаад байна.Уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top