Зурхай: Мартын 8-нд хайртдаа ямар бэлэг өгөх вэ?  

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 08

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр. Хэрэв та хайртдаа өгөх бэлгээ сонгоогүй байгаа бол төрсөн ордтой нь зохицуулан бэлгээ аваарай.

Хонь

Энэ ордод төрсөн эмэгтэй ажилсаг, хөдөлмөрч, шаргуу тул та түүнд амралт бэлэглээрэй. Өдөр бүр хүчтэй хэвээр байх нь маш хэцүү. Амралт гэхээр аль нэг арал, гадаад орны аялалаас гадна тайвшруулах массаж, гоо сайхны салоны эрхийн бичиг байж болох юм. Тэд гэрийн хөөрхөн эд зүйлсээс гадна машиндаа таарсан ямар нэг бэлэг авахдаа баяртай байх болно.

Үхэр

Үхрийн ордны эмэгтэйчүүд өөрийн орон зайндаа тун нямбай ханддаг. Ямар ч жижиг булан байсан тэд тав тухтай болгон өөрчилж чадна. Тэгэхээр Мартын 8-наар түүнд яг тохирсон бэлгийг нь өгөх хэрэгтэй. Жишээ нь, гэрийн хөөрхөн тавилга, зүйлс байж болно. Гэхдээ үхрийн ордныхон онцгой, өвөрмөц зүйлд ч бас дуртай. Эрч хүч хянадаг шөнийн лаа, сүнс хөөгч гэрэл гэх мэт зүйл байж болох юм.

Ихэр

Ном хамгийн сайн бэлэг гэдэг үг мэдэх үү? Ихрүүдэд энэ үг хамгийн илүү таарна. Гэхдээ жирийн нэг цаасан ном бэлэглэхээс зайлсхийж, орчин үетэйгээ хөл нийлүүлээрэй. Ямар нэг подкаст, мэдээллийн том эх сурвалж, сувгийн сар, жилийнх нь төлбөрийг бэлэглэж болно. Эсвэл найз бүсгүйчүүдтэй нь гэртээ урьж, том хүлээн авалт хийвэл Ихэр  ихэд баярлана.

Мэлхий

 Мэлхийн ордны эмэгтэйчүүдийн их мэдрэмж, хурдан гомдомтгой байдал нь дотоодынх нь асар их сэтгэлийн эрч хүчтэй холбоотой. Өнөөдөр баярын өдөр тэр өөрийгөө сул доройгоор сэтгэж, хайр халамж дотор өнгөрүүлэг. Том ресторанд хийсэн Романтик үдшийн зоог түүнд их таалагдана. Мөн гоо сайхны зүйл бэлэглэвэл зохилтой.

Арслан

Арслангийн ордын бүсгүйд баглаа цэцэггүй очиж болохгүй. Тэр цэцэгтэй селфи авхуулахыг хүсэж байгаа. Арслангийн бүсгүйчүүд бодож байгаагаас тань хүнд хэцүү биш. Хамгийн гол нь сэтгэлээрээ байхад тэд баярлана. Өнөөдөр бүтэн өдөр түүний хүссэнээр нь байгаарай. Дуртай уух ундааг нь бэлтгэж, урьд өмнө бэлэглэж байснаасаа өөр гоёл бэлэглээрэй.

Охин

Бүх зүйл төгс байх ёстой гэж үздэг тул охид эмх журам, дэс дараанд дуртай. Гэхдээ тэдний сэтгэл дотор гайхамшиг бий гэдэгт итгэдэг, мөрөөдөмтгий бяцхан охин байсаар байгаа шүү. Түүнд уран зураг, бүжиг юм уу ямар нэг урлагийн мастер классын сертификат өгч болно. Дураараа хүссэнээ зурах нь түүнд таалагдана. Мөн гоё үнэртэй лаа сайхан бэлэг.

Жинлүүр

Тэд гадаад байдалдаа их анхаарал тавьдаг. Бараг будахгүй байсан ч арьсаа арчлахаа мартдаггүй. Чанартай, ориг, үнэтэй гоо сайхны хэрэглэл яг таарсан бэлэг. Харин түүнд цэцэг хэрэггүй гэдгийг бүү мартаарай.

Хилэнц

Баяр хүргэхгүй өнгөрснийг чинь хилэнцийн эмэгтэйчүүд хэзээ ч мартахгүй. Тиймээс баяр болгоныг хамтдаа өнгөрүүлж байх хэрэгтэй. Жижиг зүйлд их анхаарал тавьдаг зантай тул та сайн сэтгэвэл тохирсон бэлэг сонгож чадна. Ийм жижиг зүйлийг санаж байсан юм байна гэж Хилэнц ихэд баярлах учиртай. Ер нь өнөөдөр тэдэнд сайхан цүнх, гоё оймс бэлэглэж болно.

Нум

Тэд суралцах дуртай. Нумын бүсгүйчүүд өөрсдөөс нь мэдэхгүй зүйлээ асуух, зөвлөгөө авахад их баярладаг. Тэдэнд сонирхлынх нь дагуу ямар нэг сургалт, дамжааны эрх бэлэглээрэй. Мөн түүнийг хотоос гадагш дагуулан гарч, сайхан хооллоод, гол нь сайхан амраавал бэлэг болно.

Матар

Зан ааш нь ган болд мэт хатуу харагдав ч дотор нь тунирхуу, гомдомтгой сэтгэл, амьдралын арвин туршлага бий. Матруудад Мартаар ямар нэг онцгой баяр, үйл явдлын зурагтай цомог бэлэглэхэд болно. Эсвэл өнөөдөр хамтдаа зураг авхуулж болно. Матарт бэлэг авснаас мөнгийг нь өгчихсөн нь дээр байдаг. Учир нь тэд өөрсдөө хэрэгтэй зүйлээ сонгож чаддаг.

Хумх

Хумхын эмэгтэйчүүдийг урьдчилан харах аргагүй, учир нь тэд байнга өөрчлөгдөж байдаг. Тиймээс тэдэнд бараг бүх бэлэг таарна. Бэлэн хувцас бэлэглэснээс брэнд сайн дэлгүүрийн карт өгч болох юм. Хамтдаа гадагш гарахад тэд баярлана. Найзуудтайгаа үдшийн зоог, том хүлээн авалт, аль нь ч байсан хумх болно.

Загас

Тэд хэт мэдрэмтгий. Тиймээс заримдаа өөрөө юу хүсээд байгаагаа ойлгохоо байдаг. Загасны ордын эмэгтэйчүүдэд ганган хийцийн цаг яг тохирно. Эсвэл өвөрмөц гэрийн хэрэглэл, тавилга өгөхөд тэл баярлана.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top