ХАВТАСТ ХЭРЭГ: Ё.Баатарбилэг гишүүн ₮939 саяын авлига авсан нь тогтоогджээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт дөрвөн хуулийн этгээд, 80 хүнийг яллагдагчаар татан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Тэдэнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 17-нд товлосон. Тэгвэл дээрх хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан 80 хүн дотор УИХ-ын дөрвөн гишүүн бий. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар татан шалгаж, хэрэг нь шүүх дээр ирээд байгаа юм. Тэднээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгагдаж байна. 


УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь найзын харилцаатай “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийн "Хөгжлийн банкны шаардлага хангахгүй атлаа зээл авах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй, Хөгжлийн банкнаас "НВЦ" ХХК-ийг зээл авахад нь дэмжлэг үзүүлжээ.

Үүнийхээ хариуд өнгөрсөн 2017 оны есдүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Хангарди" ордны хойд талд Ц.Баатарбилэгээс 100,000 ам.долларын буюу 246,825,000 төгрөгийн авлига авчээ. 

Түүнчлэн 2017 онд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Сэлбэ хотхоны “Ф” байр 38 тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай 9 тоот авто зогсоолыг иргэн Б.Ганбаатараас бэлнээр 320,000,000 төгрөгөөр, 2017 онд 2014 онд үйлдвэрлэгдсэн, 96-99 УНО улсын дугаартай, хар өнгийн Лексус 570 маркийн машиныг БНХАУ-ын иргэн 00М6, ҮЕ /Дон Е/-ээс бэлнээр 133,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан байна. 

Харамсалтай нь, АТГ-т хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахдаа 2017 онд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Сэлбэ хотхоны “Ф” байр 38 тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай, 9 тоот авто зогсоолыг нийт 250,000,000 төгрөгөөр, 2014 онд үйлдвэрлэгдсэн, 96-99 УНО улсын дугаартай, хар өнгийн Лексус 570 маркийн машиныг 133,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан гэж худал мэдүүлж, орон сууц худалдан авсан 320,000,000 төгрөг, тээврийн хэрэгсэл худалдаж авахад эх үүсвэр тодорхойгүй 73 000,000 төгрөг нийт 393,000,000 төгрөгийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь  шалгалтын явцад тогтоогдсон байна.

Тэрбээр дээрх хөрөнгө, орлогоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа аж. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.90.112) 2024 оны 01 сарын 19

Ё.Баатарбилэг , би ямар ч хамааралгүй гэж мөн их ярьсан даа. Ийм худалч новшийг сонгох гэж.

2  |  0
Gh(139.5.218.135) 2024 оны 01 сарын 19

Haanaas irsen ch medehgui ter hodoo nutagagt ni avaachij haya hotod zohihgui e

1  |  0
Архангайгаас (202.9.46.59) 2024 оны 01 сарын 19

Ирсэн хулгайч гар шдээ, боловсролын сайд болоод их дөвчигнөсөн дөө. Бүх хөрөнгийг нь хурааж насаар нь хоривол таарна

3  |  0
зочин(66.181.160.108) 2024 оны 01 сарын 19

одоо шууд зайлуулах хэрэгтэй бүх хөрөнгийг нь хураагаад улсын орлогод төвлөрүүлж хүүхэдийн мөнгө рүү хийх ёстой

3  |  0
Бат(192.82.74.108) 2023 оны 03 сарын 22

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН 1000 ҮХРИЙН ФЕРМ БИНДЭРТ БАЙГАА ГЭДЭГ. ХОМ Д БАЙГАА ЮУ..

0  |  0
Бат(192.82.74.108) 2024 оны 01 сарын 19

ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ ГАНЦ Ч ГИШҮҮН САЙД БАЙХГҮЙ. ИХ ЫН ДАРГА БАГА ТЭНГЭРТ 4 ТЭРБУМЫН БАЙРТАЙ ГЭЭД Л БАЙНА. ОЛНЫ ЯРИА ОРТОЙ. МОНГОЛ ЖИЖИГ. МЭДЭЭЖ ӨӨРИЙН НЭРЭЭР ЮУ ГЭЖ...

2  |  0
Зочин (66.181.177.62) 2024 оны 01 сарын 19

Угаасаа шоронгын хулгайч шорондоо ордоо \n

1  |  0
Bold(103.57.93.175) 2023 оны 03 сарын 21

Ene ch hugging yupaar tug tahij baigaa him bait dad. Mungunii hemmed ni uneheer ineedtei dim sans\n

0  |  0
ХАЛТАР ХУЖАА(192.82.74.101) 2024 оны 01 сарын 19

ХУЛГАЙЧ АВЛИГАЧИН ХАЛТАР ХУЖАА

2  |  0
энэ үнэн(192.82.74.150) 2024 оны 01 сарын 19

БАТАРБИЛЭГ ЧИ ҮНЭХЭЭР НҮДНИЙ БУЛАЙ, ҮХВЭЛ ТААРНАЬ ИЧЭЭЧ ЧИ ХҮНИЙ НҮҮР ЯАЖ ХАРДАГ БУЛАЙ ЮМ БОЛДОО ЧААВААС

5  |  0
Зочин(64.119.19.214) 2024 оны 01 сарын 19

Бүгд хулгайчид одоо бүр дээдчүүл хулгай хийж байхад гээд доодчуул нь барьцаад хулгай хийнэ монгол улс хулгайчдаар дүүрлээ

5  |  0
Ме(66.181.181.173) 2024 оны 01 сарын 19

Төрд хулгай хийгээгүй өндөр албан тушаалтан үлдсэн үү!

6  |  0
Top